100 доллараас ч бага зардлаар хийж болох 100 бизнес


100.jpg

 

100 доллараас ч бага зардлаар хий болох 100 бизнес

 эх сурвалж https://www.entrepreneur.com/

Өөрийн хувийн бизнесийг эхлүүлэхэд олон саад бэрхшээл тулгардагч мөнгө үргэлж тэдний нэг байдаггүй.

 

1. Шууд борлуулалтын төлөөлөгч

Avon, Mary Kay,Pampered Chef зэрэг компаниудын орон нутгийн борлуулалтын төлөөлөгч байснаараа та тэдний бүтээгдэхүүнийг хүмүүст хүргэхийн тулд үдэшлэг зохион байгуулах эсвэл онлайн худалдаа хийх шаардлага гарна. Ихэнх гарааны иж бүрдлийн үнэ нь 100 доллар орчим байдаг ба таныг борлуулалтын төлөөлөгч болоход шаардлагатай бүх зүйлс багтсан байдаг.  

2. Консалтинг

Хэрэв та хууль зүйн зөвлөгөө өгөх, хэрхэн байгальд ээлтэй бизнестэй болгох талаар гэх мэт тодорхой чиглэлээр мэдлэг туршлагатай бол та өөрийн консалтинг ангентаа хялбархан эхлүүлж чадна. Танаас гарах гол бизнесийн зардал бол таны бизнесийн зар сурталчилгаа, сүлжээ учраас вэбсайт болон нэрийн хуудсандаа л мөнгө гарга.

3. Настайчуудад гэрт нь хань болох

2016 оны байдлаар, АНУ-д ганц бие 65 түүнээс дээш насны 49 сая хүн амьдарч байгаа судалгаа байна. 2060 он гэхэд энэ тоо 98 саяд хүрнэ гэж таамаглаж байгаа билээ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл тэдэнд болон хайртай хүмүүсээ асрах тал дээр зөвлөгөө хайж байгаа тэдний гэр бүлийнхэнд хань болох хүн хайж байгаа хүмүүсийн тоо маш их болно гэсэн үг юм.  

4. Сургагч багш

Бага сургуулиас эхлээд коллеж хүртлэхи бүх сурагч, оюутнуудад бүхий л хичээл дээрээ тусламж авах шаардлага байдаг. Хэрэв танд ийм мэдлэг байгаа бол ямар ч хөрөнгө шаардлагаггүй, хувийн сургалтын үйлчилгээ эхлүүлэх  сэтгэл татам бизнес санаа юм.  Эцэст нь хэлэхэд, бүх оюутнуудад аль хэдийн тэдний сургалтын материал байгаа шүү дээ.

5. Чөлөөт уран бүтээлч

Зохиолч эсвэл веб хөгжүүлэгч  байна уу хамаагүй, чөлөөт уран бүтээлч байх нь зөвхөн таны авьяас чадвар, зөөврийн компьютер, интернет холболт л шаардагдах унацтай бизнес санаа биш гэж үү. Чөлөөт уран бүтээлчдийн ажлыг постолдог олон тооны вебсайтуудын ачаар энэ ажлыг эхлэх тийм хэцүү биш.

6. YouTube-н Влог

Зөөврийн компьютер, таблет, ухаалаг утаснууд бүгд камераар тоноглогдсон учраас хэн ч видео бичлэг хийн түүнийгээ YouTube -д постлож чадна. Бодлоо хуваалцах хүсэл, мэдлэгтэй эсвэл гайхалтайгаар өөртөө татах хүчтэй бол өөрийнхөө влогийг зар сурталчилгаанаас орлого олон эхлүүлж болно.

7. Авто засвар /тоноглол

Хэрэв танд гарааш, багаж хэрэгсэл, мэдлэг байгаа бол яагаад өөрийн авто засварын газар нээж болохгүй гэж?  Гарааш байхгүй байлаа гэхэд та эвдэрсэн машиныг очиж засдаг хөдөлгөөнт авто засварын бизнесийг эхлүүлэх боломжтой.

Хэдийгээр машинтай ажиллах дуртай ч та механикч биш бол, та угаалга эсвэл тоноглолын бизнесийн талаар бас бодож болох юм. (Надтай хамт ажиллаж байсан залуу ийм ажлыг үндсэн ажлынхаа гадуур хийдэг байсан ба сүүлд нь тэрээр  үүнийгээ үндсэн бизнес болгож чадсан.)

8. Нөөцөө хуваалцан түрээслэх

"Нөөцөө хуваалцах"-ийн ачаар , олон олон хүмүүс ямарваа нэгэн зүйлийг худалдаж авахаасаа илүү түрээслэх сонирхолтой болсон.  Өөрийн гадаах зогсоолоос аваад тавилгаа хүртэл маш олон зүйлийг түрээслэж болно. Тиймээс нишээ тодорхойлоод өөрийн аргаа удаанаар боловсруул. Жишээ нь тармуур, хүрз, навч үлээгч гэх мэт цэцэрлэг, зүлэгжилтийн тоног төхөөрөмжийг түрээслэж эхлэх боломжтой. Хэрэв танд эдгээр зүйлс байхгүй бол 100 доллараас ч бага үнээр худалдан авах боломжтой.  

9. Веб дизайныг удирдах

Веб дизайны үндсийг заадаг тоо томшгүй олон сайт байдаг. Шинэ ур чадвар сур. Веб дизайнер биш ч бай, та боломжийн үнээр дизайнер хөлслөн ажилуулж компаниудад мэргэжлийн компаниудаас бага үнээр үйлчилгээгээ санал болгож болно. Хамгийн гол зүйл бол үйл явцыг л удирдах юм-  ихэнх бизнесийнхэн энэ зүйлтэй зууралдаад байх дургүй ба аль болох мөнгө төлөөд л хийлгэх хүсэлтэй байдаг.

10. Мужаан

Хэрэв та эвдэрсэн цахилгаан залгуурын унтраалга, гал тогооны угаалтуурын доорх хоолой битүүмжлэх гэх мэт жижиг засвар хийх боломжтой бол энэ нь нилээд эрэлт хэрэгцээтэй, эхлүүлэхэд мөнгө шаарддаггүй бас нэг бизнес юм. Жижиг ажлын байрны зах зээлийн платформ болох TaskRabbit-д бараг та үүнийгээ эхлүүлэх талаар бодож болно.

11. Цэс зохиох

Олон хүн өөрсдийн хоол хүнсний асуудалтай тулгарахаараа маш их эргэлзэмтгий болдог. Тиймээс тэд аль  болохоор тэдний хоолны цэсийг гаргаж өгөх хүн хөлсөлж авахыг илүүд үздэг.  Хоол хүнстэй ажиллах дуртай хүн бүрийн хувьд хямд хөлстэй санаа боловч энд хоол бэлтгэх шаардлагагүй бас үйлчлэх шаардлагагүй.

12. Гэр харагч/амьтан асрагч

Энэ санаа нь үндсэндээ анхны хөрөнгө оруулалт огт шаарддаггүй. Та гэрийнхнээсээ, найз нөхөд, хөршүүдээсээ тэднийг хотоос гарах үед   тэдний гэр эсвэл гэрийн тэжээвэр амьтдыг нь харах  хүн хэрэгтэй юу гэж асуухад л болно.

13. Зүлэг арчилгаа

Хэрэв та гадаа ажиллах дуртай, зүлэг-тэгшлэгч, хогийн ургамал зулгаагч, гинжин хөрөөтэй бол энэ бизнесийн санаанд тархи шаардлагагүй. Цорын ганц үндсэн өртөг бол зар сурталчилгаа, таны маркетинг юм.

14. Гэрийн нарийн хоол

Холимог шөл, желли эсвэл шоколад гэдгээс үл хамааран хүмүүс нарийн хоолонд дуртай байдаг. Мэдээж та гал тогоотой болохоор танд ердөө хоол хийх хэрэгсэл, сав баглаа боодол, маркетингийн үндсэн материал л хэрэгтэй болно.

15. Мэргэжлийн зохион байгуулагч

Бид материалист ертөнцөд амьдарч байгаа тул гэр орноо дэндүү  их зүйлээр хэтрүүлэн дүүргэх нь дэндүү амархан. Та зүгээр нэр алдар нь улам өсөн нэмэгдэж буй Мари Кондог нэг хараарай. Мэргэжлийн зохион байгуулагчид нь  ердөө 20 доллараас ч хэтрэхгүй үнээр гэр орныг нь эмхэлж цэгцэлэхэд нь тусалж чадна.

16. Ногоон цэвэрлэгээний үйлчилгээ

Цэвэрлэгээний үйлчилгээ бол- арван цент. Ногоон цэвэрлэгээний үйлчилгээ буюу байгальд ээлтэй эко бүтээгдэхүүн ашиглан цэвэрлэхийг санал болгосноор өрсөөлдөөнд гарч ирж чадна.  Магадгүй та тэдгээрийн заримыг өөрөө хийж, нэмэлт мөнгөөр ​​зарах боломжтой байж болох юм.

17. Хүнсний бүтээгдэхүүн хүргэж өгөх

Зарим томоохон хүнсний дэлгүүрүүд хүргэх үйлчилгээг санал болгодог боловч бүгд тийм байдаггүй. Танай хажуу дэлгүүр хүргэж өгдөггүй бол нэг боломж юм. Яг энэ үед л та үйлчлүүлэгчдийн өмнөөс дэлгүүрт орж хэрэгтэй зүйлсийг худалдан аваад гэрт нь хүргэж өгөх  төлбөртэй үйлчилгээг санал болгож болно.

18. Хувийн консерж

Хувийн консерж үйлчлүүлэгчийг онгоцны буудалд хүргэж өгөөд, нохойг нь эмчид үзүүлэх, эсвэл цагийн хуваарийг нь зохицуулах гэх зэрэг бүхий л зүйлийг хийх ёстой. Энэ ерөөсөө л хэн нэгний хувийн туслах шиг ажиллана гэсэн үг юм.

19. Мэдээлэлийн бүтээгдэхүүн бий болгох

Хэрэв та тодорхой нишийн туршлагатай бол цахим ном эсвэл сургалтын видео гэх мэт бүтээгдэхүүнүүдийг бий болгон өөрийн мэдлэгээ зарж эхлэх боломжтой. Өртөг нь ихэвчлэн таны цаг хугацаа, домэйн нэр, вэб хостингоос илүү гарахгүй.

20. Блог хөтлөх 

Хэрэв та тодорхой нэг сэдвийг сайн мэддэг бол, өөрийн мэдлэгээ хуваалцахаар блог эхлэж болох юм. Та зар сурталчилгааны орон зай худалдах, түнш болох, эсвэл захиалагын үйлчилгээ эрхлэх замаар мөнгө олж болно.

21. Цонх цэвэрлэх

Цонх- цэвэрлэнэ гэдэг тийм ч олон хүний дуртай ажил биш ээ.  Цонх цэвэрлэх үйлчилгээг ашигтай байлгахад тийм ч их капитал шаардлагагүй.

22. Дотоод заслын дизайнер

Гэрийн эзэд ч, бизнес эрхлэгчид ч тав тухтай, зохион байгуулалт сайн, ашигтай талбайг бүтээгч хүмүүсийг хайж байдаг.

23. Сурталчилгааны хуудас тараах

Орон нутгийн бизнес эрхлэгчид зар сурталчилгааны хуудсаа хүмүүст тараах, машины цонхны шил арчигчны доор хавчуулах хүмүүсийг хөлсөлсөн хэвээр л байна. Та зүгээр л түүнийг  олон тоогоор хувилан гаргах л хэрэгтэй, тийм ч их хөрөнгө оруулалт хэрэггүй.

24. Програмчлал

Яаж програм эсвэл код зохиох талаар сурах нь- обьектод чиглэсэн динамик програмчлалын хэл буюу Ruby гэх мэт- хамгийн ашигтай бизнес болоод байна. 

25. Виртуал туслах

Энэ ажил нь хувийн туслахтай ижил ажил юм- утасны дуудлагад хариу өгөх, имэйлд хариу бичих, үйлчлүүлэгчийнхээ цагийн хуваарийг хариуцах. Ялгаа нь тэгвэл юу вэ? Энэ ажлыг та алсын зайнаас хийнэ.

26. Сошиал- медиа консалтинг

Бизнесийнхэн, хувь хүмүүс тэдний өмнөөс тэдний социал сувгуудийг удирдаад, ажиллуулаад явах хүмүүсийг хайж байдаг ба ихэнхи нь ийм төрлийн үйлчилгээнд сард 500 ам доллар, түүнээс ч дээш хөлс төлөх болно.

27. Төслийн менежмент

Итгэнэ үү, байна уу өөрөө л мэд. Бүх бизнесийнхэн орон тооны төслийн менежертэй байдаггүй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл төслүүд замаасаа замхрах магадлалтай. Компаниуд голдуу багаа ажилдаа анхаарлаа төвлөрүүлсэн байхыг хангах үүднээс гаднаас төслийн менежер хөлслөн ажиллуулдаг.

28. Нарийн бичгийн үйлчилгээ

Олон жижиг бизнесийнхэн, хувь хүмүүст шивэх, галиглах, хянан тохиолдуулах ажлын үйлчилгээ их хэрэгтэй байдаг. Танд компьютер, принтер, шаардлагатай ур чадвар байгаа л бол таны энэ бизнес амжилттай байх болно. 

29. Катеринг

Хэдийгээр та шилдэг тогооч ч ресторанд хөрөнгө оруулалт хийх хүсэлгүй бол та өөрийнхөө катерингийн бизнесийг өөрийнхөө гал тогооноос шууд эхлээрэй.

30. Гар утасны засвар

Өөрийн засварын үйлчилгээтэй болмоор байна уу?  Та өөрөө үйлчлүүлэгчрүү очдог зүйлээс эхлээрэй. Гар утас уу, компьютер уу, тавилга засдаг байна уу хамаагүй, энэ санааг хэрэгжүүлэхэд машин, маркетинг, таны өөрийн мэдлэг л шаардлагатай.

31. Resume бичих үйлчилгээ

Маш олон хүн сайн resume бичих бэрхшээлтэй тулгардаг, үүнээсээ болоод нүдэлсэн ажлаа алдах магадлалтай байдаг. Хэрэв та resume  бичих ур чадвартай бол энэ нилээд ашигтай бизнес болох магадлалтай.  (Би resume-гээ зөв хэлбэрт оруулуулахын тулд хэд хэдэн удаа $100 төлж байсан.) 

32. Баярын чимэглэгч/декоратор  

Хүн бүр гэр, албан тасалгаагаа ирж буй баярын уур амьсгалтай болгохыг хүсдэг боловч хүн бүр үүнийг хийж чаддаггүй. Хэрэв та тэрхүү баярын урам зоригийг авчирч чадвал энэ тийм ч их хөрөнгө шаарддаггүй бас нэг бизнес санаа.

33. Домэйн нэр-худалдаж авах

Та зарим үед 1$-с ч бага үнээр домэйн худалдаж авч чадна. Бизнес өргөжиж, тэр домэйнийг ашиглах шаардлагатай болбол тэд хамгийн өндөр үнийг ч төлөх тохиолдол байдаг.

34. Flipping вебсайт

Flippa зэрэг сайтыг ашиглан вебсайт худалдаж аваад, хөгжүүлээд , худалдах. Та үүнийг унацтай бизнес болгох боломжтой.  (Миний хувьд flipping вебсайт-р жилд  $25,000 - $30,000 хооронд орлого олж байсан.)

35. Хатаагч цэвэрлэх

Хатаагчийг гацааж бөглөдөг зүйл бол утас, ноос, мяндаснууд юм. Хэрэв хэт их цугларвал гэрийг чинь ч шатаах аюултай. Ерөнхийдөө энэ ажил үл анзаарагдан өнгөрөх магадлалтай байдаг учраас энгийн тоос сорогчтой хамт цэвэрлэх маягаар энгийн үндсэн маркетинг ашиглан эхлүүлж болно.

36. Аялалын хөтөч

Та өөрийн газар нутгаа гарын алга шигээ мэддэг бол жуулчдад төлбөртэй ганцаарчилсан аялал зохиож болох юм. 

37. Түншийн маркетинг

Тодорхой тооны дагагчтай блогтой бол, та түнш болж чадна. Юу гэсэн үг вэ гэвэл, та хүмүүст бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгохдоо компаниас авсан тусгай түншийн линкийг (эсвэл Amazon шиг худалдааны талбар) ашиглана гэсэн үг юм.Зочин дарах тоолонгоор, худалдан авалт хийх тоолонгоор та хувь хүртэх болно.  

38. Dropshipping

Dropshipping  гэдэг бол компанийн бүтээгдэхүүнийг eBay гэх мэт сайт дээр борлуулахыг хэлнэ.  Бүтээгдэхүүн борлогдсон бол бусад тээвэрлэх гэх мэт бүх ажлыг компани хариуцан хийдэг.

39. Цас цэвэрлэх

Хэдийгээр, энэ цаг агаарын нөхцөл байдлаас хамаарадаг ч, танд цасны хүрз, анжис байгаа бол энэ бизнес санаа биелэж мөнгө олох боломжтой. (Utah мужид амьдарч байхдаа цас орох болгонд хөршдөө $25 өгөн зам, явган хүний замаа цэвэрлүүлдэг байлаа, тэр үүнд ердөө л нэг цаг гучин минут л зарцуулдаг байсан.)

40. Амьтны үс засах

Хэрэв та гэрийн тэжээвэр амьтдын дэргэд байх дуртай, тэднийг угааж, хумсийг нь тайрч, загварлаг засалтаар үсийг нь засдаг бол энэ нь хөрөнгө оруулалт бараг шаардлагагүйгээр мөнгө олох ажил юм.

41. Нохойны баас цэвэрлэгч

Мэдээж энэ бол тийм ч сайхан ажил бишээ, гэхдээ ихэнх хүний зугтдаг ажлыг хийснээр тэд танд энэ ажлыг хийсний төлөө мөнгө төлөх болно

42. Арга хэмжээ, Үдэшлэг зохион байгуулагч

Хэрэв та зохион байгуулалттай, төлөвлөгч бол төрсөн өдөр, тэтгэвэрт гарах эсвэл хурим хийх үйл ажиллагааг хариуцснаар ашигтай бизнес болгож чадна.

43. Компьютер засвар, үйлчилгээ үзүүлэгч

Энд байгаа бүх компьютер эвдэрсэн, шинэчлэх шаардлагатай байгаа гэж бод. Тэдгээрийн эзэн болгон асуудлыг шийдэх техникийн мэдлэгтэй болов уу гэж та бодож байна уу? Өөрийнхөө үйлчилгээг эхлүүлэх талаар бодож үзээрэй.

44. Амьдралын дасгалжуулагч эсвэл сургагч

Олон хүмүүс жингээ хасах эсвэл аз жаргалаа олох гэх мэт зүйлдээ туслуулахын тулд дасгалжуулагч эсвэл сургагч ажилд авдаг. (Ихэнх амьдралын дасгалжуулагчид цагт 50-250 доллар авдаг болохыг би олж мэдсэн.)

45. Нярав

Бизнес эрхлэгчид, хувь хүмүүс хоёулаа файлуудаа цэвэр, цэгцтэй байлгах нь чухал боловч тэдэнд үүнийг хийх тийм цаг байдаггүй. Тиймээс тэд тэр үедээ тайлангаа зохих журмаар нь  хадгалахын тулд хэн нэгнийг хөлсөлж авдаг. (Би няравтаа цагт 30 доллар төлдөг мөн түүнийг орон нутгийн вэбсайтаас сард 50 доллар төлдөг няравуудын жагсаалтад багтсан байсныг олж мэдсэн.)

46. Татварт бэлтгэх

Татварт бэлдэх нь бас нэг зайлшгүй шаардлага боловч бидний ихэнх нь энэ ажлыг хариуцах цаг, мэдлэггүй байдаг. Хэрэв та татварын хамгийн сүүлийн үеийн зохицуулалтыг мэддэг, тоо бодох дуртай бол энэ нь татварын улирлын туршид ашигтай бизнес болж магадгүй юм.

47. Ном бичих

Amazon , Apple - хоюулаа ном хэвлэдэг гэж мэдэх үү?  Хэрэв та зааварчилгааны ном, хоолны эсвэл шинжлэх ухааны уран зөгнөл бичдэг бол одоо бараг үнэгүйгээр хэвлүүлэх боломжтой. 

48. Шаллах бизнес

Өөрийнхөө шалыг шахна гэхэд их амархан сонсогдож байгаа биз, гэхдээ тийм амархан бишээ. Та бусдын шалыг шаллахдаа энэ өдрөө хадгал. Хамгийн сайн зүйл нь юу гэвэл энэнд ямар ч мөнгө хэрэггүй, та зөвхөн шаллахдаа л анхааралтай байх хэрэгтэй.

49. Ханан дээрх хаягуудыг будах

Олон оффис болон орон сууцны үйлчлүүлэгчид хаалганыхаа хажуу талын ханан дээрх хаягийг будгаар  шүршүүлээд мөнгө төлөхдөө баяртай байх болно. Танд зүгээр л шүршигч будаг болон хаягийн иж бүрдэл байхад л болно.

50. Зогсоолын талбайд зурвас тавих

Шинээр зурвас тавиулах маш олон машины зогсоол байгаа. Танд шулуун шугам тавигч багаж, шүршигч будаг байхад л болно. Мөнгө олсныхоо дараа мэргэжлийн тоног төхөөрөмж авч болно.

51. Бинес төлөвлөлт

Хэрэв та амжилттай бизнесийг бий болгосон бол тэр мэдлэг, туршлагаа  шинэ бизнес болгон хувиргаж чадна. Шинэ бизнес эрхлэгчид өөрсдийн бизнесээ амжилттай явуулах бизнес төлөвлөгөөгөө боловсруулахад нь туслах хэн нэгэнд мөнгө төлөхөд бэлэн байдаг.Next Slide

52. Гар аргаар хийсэн байгалийн гаралтай саван гоо сайхны бүтээгдэхүүн

Байгалийн гаралтай бүтээгдэхүүн борлуулах бизнес ид хөгжиж байна. Өөрийн гараар байгалийн саван, гоо сайхны бүтээгдэхүүн хийнэ гэдэг танд сайн буухгүй байгаа ч энэ төрлийн бизнес эрхэлдэг компаниудын хувьд зүгээр л dropshipping юм.

53. Лого дизайн

Хэрэв та бүтээлч хувь хүн бол, лого дизайн хийх нь эхлэхэд харьцангуй хялбар бизнес юм. Эхлэх загвараас өвөрмөц лого, тусгайлсан лого болгон санааг өөрчлөн зохион бүтээх гээд юуг ч  хийж болно.

54.Орчуулагч

Бизнес эрхлэгчдийн орж буй зах зээлд нэвтрэлцэх ямар ч хэлний хувь хүмүүс тэдэнд маш их хэрэгтэй байдаг.

55.Тавилга сэргээн засвар/эргэлтэнд оруулах

Хэрэв та хуучин тавилга олох, засахдаа сайн бол тэдгээрийн засварлаад дахин зар. Нилээд мөнгө авчирна шүү.

56. eBay борлуулагч

Хүмүүс eBay-ээр амьдралаа залгуулахын тулд өөрийн хуучин эд зүйлээ худалдах, дахин худалдаа, dropshipping хийсээр.  

57.Апп хөгжүүлэгч

Гар утасны хувьсгал бүхэлдээ хөгжиж байгаа энэ үед апп хэрэглээ урьд хожид байгаагүйгээрээ их эрэлттэй байна. Хэдийгээр та програм зохиох ур чадваргүй ч гэсэн таны апп-г бодит болгох  хүнийг ажилд авах боломжтой.

58. Хувийн тогооч

Катерингаас арай өөр, долоо хоногийн хэдхэн өдөр өглөөний цай, үдийн хоол, оройн хоол үйлчлүүлэгчддээ зориулан бэлтгэх хувийн тогооч. Таны ихэнх цаг нь хоолоо бэлдэх ба зөвхөн халаахад бэлэн болгоход л оршино. Иймээс энэ нь таныг хэд хэдэн үйлчлүүлэгчид ажиллах боломжийг олнох болно. .

59.Хувийн дасгалжуулагч

Бидний эрүүл мэнд бол ихэнхийнх нь хувьд нэн тэргүүнд тавигдах асуудал юм. Иймээс байнга биеэ чагнахаас гадна бид дасгалаа биеэ гэмтээхгүйгээр зөв хийж байна уу үгүй юу гэдгээ олж мэдэх нь нилээд бэрхшээлтэй юм.  Хувийн дасгалжуулагч болсноор хүмүүсийн дасгал хөдөлгөөн хийх явцыг өдөөж тэднийг хянах боломжтой болно.

60.Бүтээгдэхүүн чимэх

Хэрэв танд засварлах, хийх ур чавдар байхгүй бол байгаа бүтээгдэхүүнийг шинэчилж улам гоё болгох боломжтой.  Жишээ нь, шумуулны тор ав- уйтгартай байгаа биз, гэхдээ та үүнийг тууз, шүрээр чимж цорын ганц өвөрмөц бүтээгдэхүүн болгож чадна.

61.Зурагчин

Хурим гэх мэт аливаа тусгай арга хэмжээнүүдэд гэрэл зурагчин байнга эрэлт хэрэгцээтэй байдаг.

62. Жааз

Зүлгэгч, хавтгай зүсэгч, шил зүсэгч, лент, хавчаар, багажны хайрцаг, зураг өлгөгч, үдэгч, цавуу гэх мэт багаж хэрэгслээ худалдан авсны дараа танд зөвхөн маркетинг л хэрэгтэй.

63. Хуучин эдлэлийн зах-худалдаа

Хуучин эдлэлийн зах одоог хүртэл цэцэглэн хөгжсөөр, та өдрийн турш газраа ердөө 20 доллараар түрээслэх боломжтой. Та байшингийнхаа энд тэнд байгаа таны төрөхөөс аваад л бий болсон зүйлс, гар урлал гээд бүгдийг зарж болно. Олон газарт, тодорхой долоо хоногуудад  олон  төрлийн хуучин эдлэлийн зах нээгддэг учир энэ нь таны нэгэн тогтмол хийдэг "тоглолт" болох боломжтой юм.

64. Онлайн контент хийгч

Өнөөдөр бизнесүүд маш олон контенттэй байх шаардлагатай байна. Хэрэв тэдэнд өөрийн контент үүсгэгч баг байхгүй бол, тэд гаднаас авьяаслаг хувь хүмүүс хөлслөн үүнийгээ хийлгэдэг.  (Минийх шиг нэг блог постонд 50 доллар төлдөг бизнесүүд байдаг )

65.Вебсайт хөгжүүлэгч

Өнөөдөр хүн бүр вэбсайттай байх ёстой болоод байна, иймд цаг хугацаа, мэдлэггүй хүмүүст зориулж та тэдний вэбсайтыг боловсруулж болно.

66. Онлайнаар ургамал борлуулах

Хэрэв танд ногоон эрхий хуруу бас орон зай байгаа бол ургамал онлайнаар зарж болно. Хүмүүс тэдний ургамал нь хаанаас гаралтай болох талаар илүү их санаа зовж, анхаарал тавьж байгаа өнөө үед энэ бол нилээд дэлгэрч байгаа ниш бөгөөд танаас ердөө том хайрцагны үнээс бага мөнгө гарах болно.

67. Каллиграфаар бичигч

Хэрэв та дунд түвшингээс дээш гоё бичигтэн бол хүмүүсийн урилгыг төлбөртэйгөөр гараар бичиж болно.

68. Гар урлалын бүтээгдэхүүн зарах

Хэрэв та үнэт эдлэл, тавилга гэх мэт гар урлал хийж чаддаг бол Etsy гэх мэт сайтууд дээр эдгээр бүтээгдэхүүнийг зарж борлуулах боломжтой.

69. Гэрийн өдөр өнжүүлэх

Мэдээж та холбогдох лиценз, зөвшөөрөл авах шаардлагатай, гэхдээ энэ бол та гэртээ байхдаа л  эхлүүлж чадах бизнес юм. Зарим газарт өдөр өнжүүлэх нэг цаг нь 15 доллар  байдаг учир энэ бол маш их ашигтай бизнес байж болох юм.

70. Ашиглах эрхийг нь хаасан байшин цэвэрлэх

Банк тухайн байшингийн ашиглах эрхийг цуцлах үедээ тухайн обьектыг цэвэрлэх хүмүүс хөлсөлдөг. Хэрэв та жаахан бохир ажил хийхээс татгалзахгүй бол энэ бизнесийг эхлүүлэхэд их мөнгө шаардлагагүй.

71. Төмөр хаягдлыг дахин боловсруулах

Зарим хүмүүс машинаараа энэ тэрүүгээр эргэлдэн эвдэрсэн хатаагч гэх мэт хог хаягдлыг  бүтэн цагаар ажиллан цуглуулдаг. Яагаад? Учир нь тэд төмрийг нь авдаг. Зүгээр л санаандаа үүнийг хийгээд аваарай, хөнгөн цагаан, зэс бол үнэтэй метал шүү.

72.Интернетийн аюулгүй байдлын зөвлөх

Аюулгүй байдал гэдэг бол бизнес эрхлэгчид, хувь хүмүүсийн хувьд хамгийн анхаарал тавьдаг зүйл юм. Мэргэшсэн туршлага, зарим маркетингаас гадна энэ бизнес нь бусдын техник, програм хангамжийг хамгаалах гэж байгаа учир эхлүүлэхэд үнэтэй биш юм.

73.Чөлөөт бартендер

Хэрэв  та Manhattan, Cosmopolitan болон бусад захиалгаар хийдэг уух зүйлсийн мэргэжилтэн бол  хувийн үдэшлэг, арга хэмжээнд чөлөөт бартендерээр санал болгож өөрийгөө сурталчилж үзээрэй.

74.Нохой сургах

Та өөрийгөө дараагийн Сезар Милан гэж бодож байна уу? Энэ бол бага өртөгтэй өндөр ашигтай бас бизнесийн санаа юм.

75.Лавлах үйлчилгээ

Шинэ бизнес эсвэл шинээр хотод нүүж ирсэн гэр бүл байна уу гэдгээс  үл хамааран та тэдэнд  зөв борлуулагчид, хүүхэд асрагчид, эсвэл рестораныг санал болгож болно. Таны ганц зардал бол сүлжээнд байх, өөрийгөө олон нийтэд сурталчлах явдал юм.

76.Баглах үйлчилгээ

Хүн бүхэн нүүх үедээ тулгардаг баглаа боодол хийхэд дургүй. Тийм учраас тэд бусад хүмүүсийг эд зүйлээ баглуулж, ачуулахаар хөлсөлдөг. Таны хайрцаг, скочийн үнэ таны эцсийн үнэнд багтсан учраас буцааж болохгүй ямар ч зүйлийг худалдаж авах хэрэггүй. Таны үнэ  мэргэжлийн нүүлгэгчдээс ч хямд сонголт байсаар байх болно.

77.Дуу бичих/эсвэл дуу бичүүлэх

Хэрэв та хөгжмийн авьяастай бол өөрийн дуу хөгжмийг зохиосноор карьераа хийж чадна. Энэ нь заавал Taylor Swift-ийн сингл шиг байх албагүй - та подкаст эсвэл орон нутгийн бизнес эрхлэгчддээ зориулж жингнэлт ч бичиж болно.

78.Концерт, шоуны сурталчилгаа

Хэрэв танд маркетингийн талаар тодорхой туршлага байгаа бол, удахгүй болох арга хэмжээний талаар олонд  түгээх хүсэл эрмэлзэлтэй бол уран бүтээлчид, тухайн зохиогдох газар, лабелийнхантай ажиллаж эхэлснээр таны зүгээс ямар ч хөрөнгө оруулалтгүйгээр шуугиан тарьж чадна.

79.Шалгагч эсвэл тоймч

Компаниуд бүтээгдэхүүнээ турших, хянах зорилгоор хувь хүмүүсийг хайж байдаг. Та  тухайн бүтээгдэхүүнийг тодорхой нишд зориулан туршиж, шалгаж үзэхээр өөрийн блогоо эхлүүлж болно.

80.Загвар дизайн

Etsy гэх мэт зэрэг сайтууд одоо таныг өөрийнхөө өвөрмөц загвар дизайнаа зарах боломжийг олгож байгаа билээ. Хэдийгээр та мэргэжлийн, дээд зэргийн загварт сонирхолгүй бол  өөрийн футболкийг бий болгон CafePress гэх мэт сайтуудаар дамжуулан бүтээгдэхүүнээ  үйлдвэрлүүлж болно.

81.Бүтээгдэхүүн импортлох

Та гадаадаас  бараа бүтээгдэхүүнийг бөөнөөр нь худалдаж аваад түүнийгээ үнэ нэмэн борлуулалт хийж эхлэж болно.  Pura Vida ингэж л эхэлсэн.

82.Makeup артист

Хурим, эсвэл Halloween гэх мэт онцгой үйл явдал, тохиолдлуудад зориулагдсан эсэхээс үл хамааран хүмүүс тэдний нүүр будалтыг хийж өгдөг хэн нэгэнд нилээд хэмжээний мөнгө төлдөг.

83.Үсчин

Хэрэв та орчин үеийн хэв маягийг алдалгүй дагаж, тэр хэв маягаар үс тайрч чаддаг бол та  гэрээсээ ч өөрийнхөө салоныг эхлүүлж чадна.

84.Хөнгөн зууш, ундаа борлуулах

Спортын арга хэмжээ, концертын арга хэмжээг өлссөн эсвэл цангасан байдалтай орхиж байсан уу? Мэдээж бид бүгд ийм байдалд орж байсаан. Тийм ч учраас л та аливаа арга хэмжээний дараа ус, хотдог зарж буй хүмүүсийг олж хардаг байх.  Хүнсний машин эсвэл тэргэнд хөрөнгө оруулалт хийлгүйгээр та зүгээр л хөргүүрийн хайрцгаар  ч эхэлж болно шүү дээ.

85. Дуу оруулагч

Өнөөгийн  бизнес эрхлэгчид видео, подкаст гэх мэт  өөрсдийн контентийг  бий болгохын хэрээр тэдэнд алтан дуу хоолой нэн шаардлагатай байгаа билээ. Хэрэв танд үүнд таарах зүйл нь байгаа бол та ашигтай карьер болгон хувиргаж чадна.

86.Шар айраг исгэх

Та 100 доллараас ч бага үнээр шар айрагны иж бүрдэл худалдан авч, өөрийн шар айргаа исгэж эхлэх боломжтой. (Миний  нэг гэр бүлийн найз маань нөхөдтэйгээ нийлэн энэ бизнесийг  хийдэг. Одоо тэр өөрийн  гэсэн жижиг шар айрагны үйлдвэртэй.)

87.Вино исгэх

Вино хийж эхлэе гэхэд танд заавал усан үзмийн талбай хэрэггүй. Та өөрийн гэсэн хэд хэдэн усан үзэм тарьж эхлэх эсвэл жүүс худалдаж авахаас эхлэж болно. Хэрэв таны виноны жоохон исгэлт амжилттай болсон бол та одоо мөнгө хийж эхлэх ба бүүр өөрийн гэсэн усан үзмийн талбай, виноны үйлдвэртэй болж чадна гэсэн үг.

88.Өндөг зарах

Фермийн шинэхэн өндөг бол яг өнөөдөр нилээд томоохон бизнест орно. Та  хэдэн тахиа худалдаж аваад өөрийн тахианы байраа барингаа үйл ажиллагаанд оролцож болно.

89.Талх барих

Гэрийн талхны зах зээлийн хэмжээ таныг гайхшруулж магадгүй . (Миний мэдэх эмэгтэй долоо хоногт хэдхэн өдөр өөрөө талх барьдаг харин хүмүүс түүнийг нь худалдаж авахаар очерлосон байдаг. )

90.Тусгайлан зориулсан арчилгааны багц бүтээх

Олон хүмүүс бэлэг болгон өгөхүйц тусгайлан багцалсан арчилгааны багц авах дуртай байдаг.   Эхлэхийн тулд танд баярын багц шиг тодорхой нишээ олох хэрэгтэй дараа нь бүтээгдэхүүнээрээ сагсаа дүүргээд л болоо.  

91.Багш

Хүмүүст хөгжмийн зэмсэг тоглох, хоол хийх эсвэл бүр дасгал хийхийг заах хичээлээ зарж болно. Эхлэхийн тулд танд зөвхөн өөрийн мэдлэг, маркетинг хэрэгтэй.

92. Airbnb хост

Хэрэв танд илүү өрөө, байр байдаг бол түүнийгээ хоосон байлгаж байснаас Airbnb дээр түрээслэхийг бодоорой. (Би өнгөрсөн жил сард байшингийнхаа нэг хэсгийг түрээслэснээр 3000 доллар олох боломжтой байсан.)

93. Үл хөдлөх хөрөнгийн менежмент

Түрээслэгч нь өөрсдийн үл хөдлөх хөрөнгөө үргэлж шалгаж, цэвэрлэж, янзалж тэр болгон чаддаггүй.  Үл хөдлөх хөрөнгийн менежментийн компани завгүй түрээслэгчдийнхээ эдгээр ажлуудыг хариуцдаг.

94.Хувцас угаах/индүүдэх үйлчилгээ

Хүн бүхэнд л хувцас байдаг, тэдэнд угааж цэвэрлэх, индүүдэх хэрэгцээ байж л байгаа. Заримдаа тэдэнд ийм ажлыг өөрөө хийх цаг бас тэвчээр байхгүй байж болно. Тиймээс л тэд энэ ажлыг өөрөөр хүмүүсээр төлбөр төлөн хийлгэдэг.  

95. Хувцас засах үйлчилгээ

Хэрэв та  оёх, товч эсвэл цахилгаан сольж чаддаг бол дуртай хувцаснаасаа салж хараахан чадахгүй байгаа хүмүүст зориулсан шинэ бизнес санаа байж болно. Энэ төрлийн бизнесийг эхлүүлэхэд хямдхан байдаг.

96.Онлайн болзооны зөвлөх

Өдрөөс өдөрт олон хүн өөртөө таарах нэгнээ олохоор онлайн болзооруу  хошуурч байна. Эхлээд мэдээж хэтэрхий нүсэр санагдаж магадгүй. Гэхдээ танд энэ салбарт туршлага байгаа бол та зарим нэгэнд нь төлбөртэй зөвлөгөө өгөхөд бэлэн гэсэн үг.

97. Sourcing үйлчилгээ

Орон нутгийн компаниуддаа зориулан бүтээгдэхүүн, үйчилгээг хайж олон жоохон нэмээд тэдэнд дахин борлуул. 

98.Аялалын агент

Хэдэн зуун аялалын вэбсайтууд байдаг ч ихэнх хүмүүст нислэгийн үнэ, зочид буудлын үнийг харьцуулах цаг, тэвчээр байдаггүй. Тийм ч учраас тэдэнд зориулж тэдний өмнөөс гүйж, ажлыг нь бүтээдэг хүмүүс хэрэгтэй байдаг.

99.Тоглоом хийх

Модон хүүхэлдэй юу, 3D принтер ашиглан тоглоом хийх эсэхээс үл хамааран тоглоом хийх нь ашигтай бизнесийн санаа байж болно.

100.Хоол хүргэх үйлчилгээ

Зарим хүмүүс  албан газраасаа хоолоо авах гэж цайны цагаараа ч ховхорч чаддагүй зарим нь бүүр гэрээсээ ч гардаггүй. Тэд тантай холбогдон хоолоо үүдэндээ хүргүүлж авах болно. 

8566 2020-03-17
Нийтэлсэн: AnonymousUser