CORPORATE SALES - БОРЛУУЛАЛТЫН УР ЧАДВАР НЭМЭГДҮҮЛЭХ ТАНХИМЫН СУРГАЛТ
Хэрэглэгчийн худалдан авалтын шийдвэр гаргалт борлуулалтын ажилтны ур чадвар, харилцаа хандлагаас шууд хамаарч байдаг тул компанийн Борлуулалтын менежер, Борлуулалтын ажилтан, Худалдааны төлөөлөгч нарт зориулсан шинэ хэрэглэгч олох, хуучин хэрэглэгчээ тогтоон барих, амжилттай хэлэлцээр хийх зэрэг ур чадваруудыг эзэмшүүлэх зорилготой, борлуулалтын ур чадварыг нэмэгдүүлэх богино хугацааны үр дүнтэй сургалтыг санал болгож байна.
СУРГАЛТАД ХАМРАГДСАНААР:
- Борлуулалтын үндсэн зарчмууд, тэдгээрийг практикт хэрэглэх
- Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангах, асуудлыг шийдвэрлэх
- Ятган борлуулах арга техникд суралцах
- Нэгж борлуулалтын хаалтыг хэрхэн үр дүнтэй хийхэд суралцах болно.
СУРГАЛТЫН ОНЦЛОГ: Уг сургалтаар БОРЛУУЛАЛТЫН АЖИЛТАН танд тулгамддаг асуудлуудын шийдлийг олж, сургалтын үеэр өөрийн байгууллагын борлуулалт бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой КЕЙС, ДАСГАЛ ажиллан сургагч багшаас зөвлөмж авч хэрэгжүүлэхэд бэлтгэнэ.
СУРГАЛТ: 2022 оны 04 сарын 09-ны Бямба гарагт 11:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
Сургалтын талаарх мэдээллийг 70001123, 94061123 дугаараас лавлана уу.
Онлайнаар бүртгүүлэх бол доор дарна уу.