CORPORATE SALES - БОРЛУУЛАЛТЫН УР ЧАДВАР НЭМЭГДҮҮЛЭХ ТАНХИМЫН СУРГАЛТ


training/Sales.png

           Компанийн Борлуулалтын менежер, Борлуулалтын ажилтан, Худалдааны төлөөлөгч нарт зориулсан шинэ хэрэглэгч олох, хуучин хэрэглэгчээ тогтоон барих, амжилттай хэлэлцээр хийх зэрэг ур чадваруудыг эзэмшүүлэх зорилготой, борлуулалтын ур чадварыг нэмэгдүүлэх богино хугацааны үр дүнтэй сургалтыг танилцуулж байна.

Сургалт нь борлуулалтын үндсэн 7 дараалал, тэдгээрийг практикт хэрхэн ашиглах талаарх мэдлэг мэдээлэл олгож өөрийн байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээн дээр дасгал ажлуудаа хийж гүйцэтгэх замаар суралцагчийн ур чадварыг өсгөдөг давуу талуудтай. 

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАН ТӨЛӨВ, ХЭРЭГЛЭГЧ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ

1. Хэрэглэгчийн зан төлөв

Хэрэглэгчээ хэрхэн таних хэрэглэгчийн ямар мэдээлэлийг цуглуулах түүнийг үр ашигтай борлуулалт болгон хувиргах вэ. Хэрэглэгчийн зан үйлийн өөрчлөлт, хэрэглэгчийн хүсэл сонирхолыг таних арга зүйн талаарх мэдлэгийг эзэмшинэ.Хэрэглэгчийн шийдвэр гаргалт

2. Хэрэглэгч хэрхэн шийдвэр гаргадаг вэ?

Тэрхүү шийдвэрүүдэд хэн нөлөөлж байгааг илрүүлэх боломж бий юу? Шийдвэр гаргалтыг борлуулалт, үйлчилгээний ажилтан чиглүүлж болдог уу зэрэг асуудлуудад хариулт авч ур чадвар аа ахиулна.

3. Хэрэглэгч нэмэгдүүлэх нь

Нийт зах зээлд бүрэн хүрч чадаж байгаа юу, бүрэн дүүрэн хүрч ажиллах төлөвлөгөө бий юу? Эдгээр асуудлуудад шийдэл хэрэгтэй бол борлуулалтын хэрэглэгч нэмэгдүүлэх үндсэн арга зүйн хэрэглэгдэхүүнүүдийг үр нөлөөтэй хэрхэн ашиглах талаар суралцаж өөрийн байгууллагын онцлогт тохирсон шийдэл боловсруулж сурна.

БОРЛУУЛАЛТЫН АРГА ТЕХНИКҮҮД

1. Хэрэглэгчтэй уулзалт хийх алхмууд

Өдөр бүр олон арван уулзалт хийгдээд байгаа ч үр нөлөө нь гарч өгөхгүй байгаа үед хийж болох шийдэлүүдэд суралцаж 10:6 ийн зарчимыг ашигласанаар борлуулалтын төлөвлөлтөө биелүүлэх үндсэн нөхцөлүүдийг бүрэлдүүлж өдөр бүрийн уулзалтууд үр дүнгээ өгөх боломжуудыг сурна.

2. Бараа бүтээгдэхүүний танилцуулга

Хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцүүлэн танилцуулах арга зүй гэж бий тэдгээр танилцуулгын аргыг ашиглахад хэцүү биш харин борлуулалтын ажилтан аргуудад суралцаж ашиглаж  сурах хэрэгтэй. Танилцуулгын аргуудад суралцаж өөрийн байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулгуудыг бэлтгэж сурна.

3. Ятган борлуулах арга зүй

Хэрэглэгч ятгалгад авдаг уу? ятгалга хийхэд хэцүү юу? дийлэнхдээ ятгахаас зайлсхийж аргадах нь дээр гэж үздэг үзлээ орхин ятган борлуулах ур чадварт суралцаж үр нөлөөтэй техникүүдийг ашиглан борлуулалтаа хүссэн хэмжээндээ хүртэл хийх арга барилыг эзэмшинэ.

4. Эсэргүүцэл, татгалзлыг шийдвэрлэх нь

Хэрэглэгч үгүй гэж хэлэх нь маш том боломжийн эхлэл, харин хэрхэн хариу үйлдэл үзүүлэх замаар хэрэглэгчийн итгэл үнэмшилийг бий болгох хадгалах хамтран ажиллах боломжийг бүрэлдүүлнэ.

5. Нэгж борлуулалтын дуусгах процесс

Борлуулалтаа хэрхэн дуусгах, 3н ЗА ийн арга зүйг эзэмшиж борлуулалтын хаалтын арга техникүүдтэй танилцаж ашиглах боломжуудын талаар мэдлэг авч хэрэгжүүлэлт хийж сурна

6. Хэрэглэгчийн халамж

Хэрэглэгчээ хэрхэн халамжлах вэ үр нөлөөтэй урт хугацааны хамтын ажиллагааг бий болгох мэдлэгийг олгож үнэ цэнтэй хэрэглэгчидийг төлөвшүүлэх арга зүйг бүрэлдүүлнэ. 

СУРГАЛТЫН ОНЦЛОГ: Уг сургалтаар БОРЛУУЛАЛТЫН АЖИЛТАН танд тулгамддаг асуудлуудын шийдлийг олж,  сургалтын үеэр өөрийн байгууллагын борлуулалт бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой КЕЙС, ДАСГАЛ ажиллан сургагч нараасаа зөвлөмж авч хэрэгжүүлэхэд бэлтгэнэ.

СУРГАЛТ: 2020 оны 09-р сарын 05-ны Бямба гарагт өдөр 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

СУРГАЛТАНД ОНЛАЙНААР БҮРТГҮҮЛЭХ БОЛ ДООР ДАРНА УУ.