CORPORATE GOVERNANCE - КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ЦОГЦ СУРГАЛТ
Засаглал хэмээх ойлголтын язгуур үндэс нь засаг буюу засах гэсэн үг билээ. Хүн төрөлхтний нийгэм, эдийн засаглалын төрөл хэлбэрүүд цаг минут тутамд хувьсан өөрчлөгдөж буй энэ үед компанийн засаглалын зан үйлд суралцах төдийгүй судалж шинийг нээн илрүүлж, хөгжилд өөрийгөө төдийгүй байгууллагаа бэлтгэх нь зайлшгүй бөгөөд гарцаагүй шаардлага болоод байгаа энэ цаг үед “Компанийн засаглалын судалгаа хөгжлийн хүрээлэн”-гээс зарлаж буй “Компанийн засаглалын ерөнхий ойлголт” сэдэвт сургалтыг танд болон танай хамт олонд санал болгож байна.
Сургалтыг "Компанийн засаглалын хөгжлийн хүрээлэн"-ийн гүйцэтгэх захирал, "Корпорэйт Трейнинг" ХХК-ийн сургагч багш Н.Цогжавхлан удирдан явуулах болно.
Сургалтын хөтөлбөр:
Сургалтад хамрагдсанаар та:
- Компанийн засаглал гэж юу вэ?
- Компанийн засаглалын бизнест илрэх хэлбэр ба тохиолдол
- Илчлэл ба Ил тод байдал
- Stakeholder буюу Засаглалын оролцогчдын тухай цогц ойлголт дадлага жишээтэй танилцах болно.
СУРГАЛТЫН ОНЦЛОГ: Уг сургалтаар та компанийн засаглалтай холбоотой танд болон танай компанид тулгамдаж буй асуудлуудын шийдлийг олж, сургалтын үеэр сургагч багштай болон бусадтай харилцан яриа өрнүүлж санал бодлоо чөлөөтэй хуваалцаж багшаас болон бусдаас суралцах боломжийг танд олгоно.
СУРГАЛТ: 2020 оны 10 сарын 17-ны Бямба гарагт 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
СУРГАЛТЫН ТӨЛБӨР: 250,000 төгрөг (кофе цай, өдрийн хоол гарын авлага сертификат)
Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70001123, 94061123, 94071123 дугаараас лавлана уу.
Хэрэв та сургалтанд онлайнаар бүртгүүлэх бол доорх холбоос дээр дарна уу.