СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ CORPORATE TRAINER СУРГАЛТ


training/tRAINER6_FuO5kO1.png

Байгууллагын цөм мэдлэгийг өв тэгш хүртээх, ажилтнуудын ур чадварыг байнга болон үечлэн нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага бий болсоор. Байгууллагуудын хувьд бэлтгэгдсэн сургагч багшгүйгээс үүдэн ажил гүйцэтгэхтэй холбоотой ур чадваруудыг тэр бүр өвлүүлж, хөгжүүлэх ажлуудаа системтэй хийн ажлын байран дахь гүйцэтгэлүүдийг удирдаж чадахгүй байгаа тохиолдолууд олонтаа үүсч байгаа.

Тэгвэл эдгээр асуудлуудад шийдэл бий болгох зорилготойгоор хичээллэдэг CORPORATE TRAINER сургалтыг санал болгож байна.

Сургагч багшийг бэлтгэх CORPORATE TRAINER сургалт нь Хандлага Хувь хүн- Байгууллагын хөгжил, Суралцах арга барил- Сурган, Байгууллагын сургалт, Байгууллагын сургалтыг зохион байгуулах нь гэсэн үндсэн дөрвөн бүлэг 10 модулиас бүрдэх юм.

Энэхүү сургалт 2017 оноос эхлэн зохион байгуулагдаж буй бөгөөд 15 удаагийн элсэлтээр 100 орчим сургагч багшийг бэлтгэн төгсөгжээ.

Сургалтыг Эзэмшсэн мэргэжлээрээ салбартаа тэргүүлэгч багш нарын боловсруулсан дасгал, тест ашиглан сургалтыг зохион байгуулна. Сургалтын агууллагыг баяжуулан нэмж судлах материалуудыг суралцагчдад зориулан түгээнэ.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Сургалт 2020 оны 10 -р сарын 29-нөөс 11 сарын 06-ныг хүртэл өдөр бүр 18:00-21:00 цагийн хооронд Премиум Паласе 6 давхар 601 тоот зохион байгуулагдана.

Сургалтын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг 70001123, 94061123 дугаараас лавлана уу.

Онлайнаар бүртгүүлэх бол доор дарна уу.