Сөрөг хандлагатай хамтран ажиллагчтайгаа хэрхэн зохицох вэ?


Fitness-Logos_yEkPWwp.jpg

Ажлын байранд сөрөг хүмүүстэй хамт ажиллах нь менежерүүд болон хамтран ажиллагсдад нэг төрлийн сорилт болдог байна.Өөрөөр хэлбэл та сөрөг хүмүүсийг хянаж чадахгүй ч тэдэнд хэрхэн хандахаа удирдаж чадна.Тиймээс сөрөг хүмүүстэй ажлын орчин бол өөрийгөө хамгаалах, өөртөө итгэлтэй байх, хил хязгаарыг мэддэг байх чадваруудаа хөгжүүлэх боломж болж өгдөг.

Ажлын байр дээрх сөрөг хүмүүсийн түгээмэл хэлбэрүүд мөн тэдэнтэй хэрхэн зохицох талаар авч үзье.

  1. Муу мэдээ авчрагчид

Ийм төрлийн хүмүүс ихэвчлэн сөрөг зүйлсэд баясаж байдаг.Хэн нэгний гаргасан алдаа, удирдлагын шүүмжлэл, шийтгэлийн талаар бусдад ярихгүй байж чаддаггүй.Сөрөг зүйлсийг тараах бүрдээ бусдын энергийг сорж, өөрөө цэнэглэгдэж байдаг./ Судлаачдын үзсэнээр сөрөг ажлын орчин нь хүний оюун санаа, сэтгэл зүй, бие махбодод хортой нөлөө үзүүлдэг байна. /

  • Хэрхэн зохицох вэ?

Харилцан яриаг хурдан хугацаанд, ухаалгаар дуусгах. г яриаг сонсох сонирхолгүй байгаагаа шууд илэрхийлэхээс илүүтэй сонсох завгүй, боломжгүй байгаа шалтгаанаа тайлбарлах хэрэгтэй.“Би яаралтай утсаар ярих хэрэгтэй байна” , “Би хуралд бэлдэх хэрэгтэй байна”... гэх мэт.

Аль эсвэл өөрийгөө хянаж яриаг чимээгүй сонсоод, ямар нэгэн асуулт асуухгүйгээр дуусгах.

  1. Хов жив хөөцөлдөгчид

Заримдаа байгууллага дахь хов яриа дуусахгүй мэт байдаг.Хэн нэгний халагдсан, шинэ ажилтан орж ирсэн,  цалин нэмэгдэх, буурах, байгууллагын барилга байшингийн асуудал гэх мэт үнэн худал нь мэдэгдэхгүй хов жив ихэвчлэн тодорхой хэсэг хүний хооронд дамжин давтагдсаар байгууллага даяар тархдаг.

  • Хэрхэн зохицох вэ?

Хов жив хөөцөлдөгчдийн ярианы сэдэв нь ихэвчлэн тодорхой баримтгүй байдаг.Тиймээс иймэрхүү төрлийн харилцан яриа эхлэх үед “Энэ үнэхээр баримттай юу?”,“Чи үүнийг хэнээс сонссон бэ?” зэргээр бататгах асуулт асуух хэрэгтэй.Баримт нэхдэг хэн нэгэн тэдний хов жив ярих хөгжилтэй байдлыг үгүй хийдэг учраас тэд танд дахин худал зүйлс ярихаас зайлсхийнэ.

  1. Адал явдлын гол дүр болохыг хүсэгчид

Бусдын анхаарлын төвд орж, халамжлуулахын тулд хамтран ажиллагсдынхаа цаг хугацаа, хүч энергийг нь барж байдаг.Ийм төрлийн хүмүүс ихэвчлэн өөрийн хийх ажил нь бусдынхтай харьцуулахад маш хүнд, үйлчлүүлэгчид нь ууртай, асуудалтай, нэг ажил гүйцэтгэхийн тулд ямар их ядарч, зүдэрснээ дахин дахин ярьж гомдоллож байдаг.

  • Хэрхэн зохицох вэ?

Тэдний яриаг маш идэвхтэй сонсож “Нээрэн гэж үү?”,“Чамд үнэхээр ийм зүйл тохиолдсон хэрэг үү?”гэх зэрэг сонирхсон асуултуудыг асуухаас зайлсхийж эелдэг хариултыг хэлж сурах хэрэгтэй.Жишээлбэл: хэн нэгэн өөрт ногдсон ажлаа хүнд хэцүүгээр ярьж байгаа бол“Хэрвээ ажил чинь асуудалтай ачаалалтай байгаа бол менежертэй ярилцахыг зөвлөе.” гэх мэтчлэн энэ яриаг сонирхохгүй байгаа гэдгээ шууд ойлгуулахыг хичээ.

  1. Ирээдүйг муугаар харагчид  / Chicken little /

Ийм төрлийн ажилчдад хэн нэгэн сайхан мэдээ дуулгахад баярлах бус харин сөрөг хариу үйлдэл үзүүлдэг.Жишээлбэл: байгууллагын ашиг орлого нэмэгдсэн талаарх мэдээ сонсоод/ гэхдээ-but /удахгүй эдийн засаг бүр ч дордоно, удахгүй үйлчлүүлэгчид багасна..гэх мэт сөрөг хариу хэлдэг

/ Өөрөөр хэлбэл бусдын урмыг хугалагчид энэ төрөлд хамаарна /

  • Хэрхэн зохицох вэ?

Тэд өөрсдийнх нь сөрөг хандлага баг, хамт олондоо хэрхэн яаж нөлөөлж байгааг хараахан ойлгоогүй байдаг учраас тэдэнд тайлбарлаж сануулж байх нь зүйтэй.

  1. Хохирогчид

Аливаа зүйлсийг өөрөө хянаж удирдаж чадна гэдэгтээ итгэдэггүй учраас бусдад найдаж, нөхцөл байдалдаа бусдыг буруутгадаг хүмүүс.Тэд амьдралынхаа бүх зүйлсэд байнга гомдоллож, бүх зүйлс түүний эсрэг байгаа мэтээр үздэг.

  • Хэрхэн зохицох вэ?

Эдгээр хүмүүстэй харилцахдаа дуусашгүй яриаг нь сонсох эсвэл үл тоохоос илүүтэй одоо байгаа нөхцөл байдлаасаа зайлсхийж, түүнийг шийдвэрлэхийн тулд юу хийсэн тухайг нь тодруулж асуух хэрэгтэй.

Байгууллага бол өөр хоорондоо харилцан уялдаатай ажиллагсдын хамтын хөдөлмөрийн орчин байдаг.Тэрхүү ажлын орчинд нэг ажилчны харилцаа хандлага өөр бусад ажилчдад шууд нөлөөлж байдаг учраас эерэг орчныг бий болгох нь чухал юм.

1538 2020-09-10
Нийтэлсэн: AnonymousUser