Бид ажлын байрны ирээдүйн өөрчлөлтөд бэлэн үү?


hemjee-1.png

Өөрчлөлтөд дасан зохицохын тулд юу хийх ёстой вэ?

Сур сур бас дахин суралцсаар байх уу?

Тасралтгүй суралцахын үнэ цэнэ

GetSmarter, a 2U, Inc. brand хамтран ажлын байранд тулгарч байгаа сорилт бэрхшээлүүд, шаардагдаж буй ур чадваруудыг хэрхэн шийдэж байгаа талаарх судалгааг 106 орны 8000 гаруй ажилтан, албан хаагчдыг хамруулан явуулсан байна.Судалгаа ажлын байрны өөрчлөлт болоод мэдлэг боловсролын гүйцэтгэх үүргийн талаарх өргөн ойлголтыг харуулж чадсан.Хиймэл оюун ухаан ажлын орчныг шинэ хэв маягт оруулж, ажилчдад шинэ ур чадвар эзэмшихийн чухлыг харуулж байгаа учраас ажилтан, албан хаагчид өрсөлдөхүйц байдлаа хадгалан үлдэхийн тулд СУРАЛЦАХ-ыг  нэн тэргүүнд чухалчлан авч үзэж байна.

Гэхдээ суралцах бол тийм  ч энгийн хялбар зүйл биш юм.Өнөөдрийн ажил мэргэжлийн онцлогоос хамаараад ном, онлайн курс, программ, подкаст зэрэг нь хүртээмжтэй суралцах эх сурвалж болж чадахгүй.Харин  тасралтгүй суралцах зуршлыг бий болгоход нөлөөлж байдаг байна.

  • Ур чадварын сургалт үнэ цэнийг илтгэх үү? 

Уламжлалт боловсролын системийн дагуу бол “диплом” аливаа боломжийг бий болгогч гэж үзэж байгаа хэдий ч энэ нь урт хугацааны карьерийн баталгаа болж чадахгүйДундаж наслалт уртсаж, бизнесийн орчин хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөө үед карьераа эхлүүлэхээсээ өмнө сурж мэдсэн мэдлэг, ур чадвар хоцрогдож эхэлж байна.Ирээдүйд хүн амын дундаж наслалт 115 болж, тэтгэврийн нас хойшлон хүмүүс илүү олон жил ажиллаж, ажил мэргэжлийн шинэ ур чадваруудад суралцах шаардлага тулгарна.

Шаардагдаж буй ур чадвар, мэдлэгийг дан ганц ажлын байран дээрх сургалтаар олж авах хангалтгүй Ирээдүйн ажлын байрны өөрчлөлтөд дасан зохицохын тулд цогц мэдлэг, ур чадварт суралцах хэрэгтэй.Тиймээс micro-learning, macro-learning хэлбэрүүдийг хослуулан суралцах нь ур чадвараа хөгжүүлэх маш том алхам юм.

 

 

Ур чадварын сургалт нь мэргэжлийн мэдлэг, ур чадвараа өсгөх, үнэлүүлэх боломжийг  бий болгож байдаг.Мэдлэгээ баталгаажуулах эсвэл шинэ мэдлэг, ур чадвар эзэмших ур чадварын сургалтад хамрагдсан ажилчид хамрагдаагүй ажилчдаасаа хамгийн багадаа 1.5 дахин илүү цалин хүлээдэг байна.

Та карьерийнхаа хаана нь явж байгаа нь хамаагүй хүн бүр ирээдүйнхээ төлөө ур чадвараа сайжруулж тасралтгүй суралцах хэрэгтэй.

GetSmarter’s-аас гаргасан судалгаагаар хүний нөөцийн болон сургалт,хөгжил хариуцсан менежерүүдийн 70% нь ур чадварын сургалт ажилтны чадамжийн үнэ цэнийг илэрхийлдэг гэж үзсэн бөгөөд  мөн 72% нь ур чадварын сургалтын үнэ цэнэ цаашид  нэмэгдэнэ гэсэн байна.Өөрөөр хэлбэл менежерүүд ажиллах хүчнээ сонгохдоо албан ёсны диплом,  ажлын туршлагаас илүүтэй ур чадвараа нэмэгдүүлэх сургалтад хамрагдалт буюу тасралтгүй суралцсан байдлыг голчлон үзэж байна.

  • Байгууллагын тасралтгүй суралцах үйл явц

Өмнө нь хувь хүний диплом боловсролын чанарыг илтгэх үзүүлэлт байсан.Харин өнөөгийн ажлын байрны орчин өөрчлөгдөжДИПЛОМ+ТАСРАЛТГҮЙ СУРАЛЦСАН БАЙДАЛилүүтэй чухалчилж байна.Үүнээс гадна техник технологи, автоматжуулалтын өөрчлөлтийн нөлөөгөөр байгууллагууд тасралтгүй суралцах үйл явцад анхаарч эхэлсэн.

Дэлхийн эдийн засгийн форум “Ирээдүйн ажлын байр” судалгааны тайланд “2022 он гэхэд ажилчдыг дахин сургах, шинэ ур чадвар эзэмшүүлэхэд урт хугацаа шаардлагатай болно.Мөн  ирэх 10 жилд техник технологийн инновацийн үр дүнд 375 сая ажил мэргэжил эрс өөрчлөгдөнө.” гэж дурдсан байна.

Үүнээс харахад ажиллагсад ирээдүйн өөрчлөлтөд дасан зохицохын тулд цогц ур чадварыг олж авахад анхаарах хэрэгтэй нь тодорхой болж байна.Ажил мэргэжлийн ур чадвараа сайжруулахад манлайлал, стратеги төлөвлөлт, задлан шинжлэх чадваруудыг чухалчлахыг зөвлөж байна.

  • Техникийн ур чадвар

Техник технологи илүү автоматчилагдаж,  технологийн ашиглалт багасах бөгөөд үүнээс шалтгаалж ажлын байранд техникийн маш өндөр ур чадвар шаардагдана.

Хэдийгээр техникийн ур чадвар эрэлт хэрэгцээтэй байх ч мэргэжилтнүүд техниктэй харьцахаас илүүтэй үр дүнтэйгээр бусадтай хамтран ажиллах soft skill илүү шаардлагатай болно гэж үзэж байна Ажлын байран дахь хувь хүний харилцааны ур чадварт анхаарч, ажилд авахад тасралтгүй суралцсан байдал болон харилцааны ур чадвар хоёрыг чухалчлан үзэх хандлагатай байна.

Өөрөөр хэлбэл техникийн ур чадвараараа өрсөлдөж, хүн хоорондын харилцааны ур чадвар өрсөлдөөний давуу тал болно.

Мөн GetSmarter’s-аас гаргасан судалгаагаар хүний нөөцийн болон сургалт,хөгжил хариуцсан менежерүүдийн 69%, хүний нөөцөөс бусад мэргэжлийн хүмүүсийн 67% нь харилцааны ур чадварыг онлайнаар үр дүнтэй суралцаж болно гэж үзсэн байна.

  • Ирээдүй бол “суралцахуй”

Суралцахыг нэн тэргүүнд чухалчлан үзэж буй байгууллага болон хувь хүмүүс ирээдүйгээ илүү итгэлтэйгээр угтаж чадна Тасралтгүй суралцах хандлагад шилжсэн компаниуд ур чадварын хөгжлийн үр шимийг хүртэж, ур чадвараа хөгжүүлж сайжруулсан хүмүүс ажлын байрны шинэ боломжуудыг олж авна.Ажлын байрны мөн чанар бидний нүдэн дээр өөрчлөгдөхийн хэрээр түүнтэй хамт өөрчлөгдөж хөгжих л үлдэж байна.

Талархууштай нь бид сурч хөгжих боломжоор дүүрэн цаг үед амьдарч байгаа учраас ур чадварын сургалт, онлайн хичээлүүд гэх мэтчилэн ирээдүйн ажил мэргэжлийн өөрчлөлтөнд бэлдэх олон янзын нөөц бололцоог ашиглах нь чухал юм.

1929 2020-09-14
Нийтэлсэн: AnonymousUser