Өөрийн давуу болон сул талаа тодорхойлох 3 арга


fish.png

Таны давуу болон сул тал юу вэ?” энэ асуултыг та  өмнө нь хэн нэгнээс сонсож байсан байх. Ялангуяа ажлын ярилцлагад орсон эсвэл орох гэж байгаа бол уг асуулт түгээмэл тохиолдоно. Давуу болон сул тал таны хэн бэ? гэдгийг тодорхойлох нэгэн үзүүлэлт болдог учраас үнэн зөв, оновчтой хариулах нь чухал.

Гэсэн хэдий ч та одоог хүртэл өөрийн давуу болон сул талаа тодорхойлоогүй л явна уу?

Тэгвэл танд дараах зөвлөгөөг хүргэе.

1.       2 хэсэг бүхий жагсаалт гаргах


 

Давуу, сул талаа шууд жагсаан бичих нь учир дутагдалтай. Тиймээс юуны өмнө эхний жагсаалтад өөрийн ажил, амьдралын зорилгодоо хүрэхэд шаардагдах ур чадваруудыг жагсаан бичиж тэдгээр ур чадваруудаас өөрт байгаагаа тодруулж, цаашид хөгжүүлэх шаардлагатай ур чадваруудын ард тэмдэглэгээ хийх.

Хоёр дахь жагсаалтад өөрийнхөө талаарх үнэнийг бичих шаардлагатай.Жагсаалтаа 2 багана болгон хувааж давуу тал, сул талуудаа бичих.Аль нэг багана нь бичихэд хялбар эсвэл хэцүү байх нь хүн бүрийн хувьд ялгаатай.Өөрийгөө дөвийлгөж эсвэл доош нь дарахгүйгээр үнэнийг бичихийг хичээгээрэй.Хувь хүний зан характер болон ажил мэргэжлийн ур чадваруудаа бүгдийг нь багтаан бичих хэрэгтэй.Хэрвээ юу бичихээ мэдэхгүй байгаа бол дараах асуултууд танд тусалж магадгүй юм:

  • Би юунд илүү сайн бэ?
  • Ямар ажил миний хүч энергийг бардаг вэ?
  • Би ямар ажлыг ядарч туйлдалгүйгээр хийж гүйцэтгэдэг вэ?
  • Миний хобби юу вэ? Би яагаад тэдгээрийг хийх дуртай вэ?

Ийнхүү жагсаалт гаргах нь өөрийгөө таньж мэдэн, өөртөө дүгнэлт хийж, цаашид юун дээр анхаарч хөгжүүлэх ёстойгоо мэдэж авахад тусална.

Ингээд өөрөө өөртэйгөө танилцсан бол харин одоо...

2.       Өөрийн итгэдэг хүмүүстэйгээ ярилцах

Давуу болон сул талаа тодорхойлох жагсаалт нь зөвхөн өөрийнхөө үзэл бодолд л тулгуурлаж байгаа учраас учир дутагдалтай.Учир нь зарим хүн өөрийнхөө талаар хэт дөвийлгөж боддог бол зарим нь өөрийгөө дутуу үнэлдэг. Тиймээс давуу, сул талаа тодорхойлохын тулд бусад хүний таны талаарх үзэл бодлыг сонсох хэрэгтэй.Ингэхдээ таны зан байдал, хандлагыг мэдэх, тодорхой хугацаанд хамт байсан хүмүүсийг багтаах нь чухал. Жишээлбэл: дотны найз, эцэг эх, ажлын хамтрагч, зөвлөгч, хамаатан гэх мэт.

Гэхдээ зөвхөн тэдгээр хүмүүстэй харилцах харилцааг чухалчлахаас илүүтэй үзэл бодлынх нь үнэ цэнэтэй, итгэлтэй байдлыг нь харгалзан үзээрэй.Яагаад гэвэл зарим хүмүүс зөвхөн таны байгаа байдал, хийсэн бүхэн чинь гайхалтай санагддаг талаар ярих бол зарим нь үргэлж доош нь дарсан, сөрөг зүйлсийг хэлэх хандлагатай байдаг. Тиймээс хэн нэгнээс сонсохыг хүсээгүй зүйлсийг тань ухаалгаар, тус болохуйцаар илэрхийлэх хүмүүсийг сонгож, давуу болон сул талуудаа тодорхойлоорой.

Ийнхүү бусдын хариултыг сонссоны дараа дахин жагсаалтаа шинэчлэх хэрэгтэй.Учир нь таны сул тал гэж бодож байсан зүйл хэн нэгний хувьд танд итгэх зүйл, харин давуу тал гэж бодсон зүйл учир дутагдалтай зүйл болж хувирах магадлалтай юм.

3.       Зан байдал тодорхойлох тест ашиглах

Өөрийн болон бусдын үзэл бодлыг сонсож мэдэхийн зэрэгцээ “хувь хүний зан байдлын тест” ажиллаж үзэх нь давуу, сул талаа тодорхойлох бас нэгэн эх сурвалж болно.Тэдгээрээс жишээгээр авч үзвэл:

  • Myers-Briggs Type Indicator (MBTI): Энэ нь байгууллагын төвшинд хувь хүний зан байдал тодорхойлоход тохиромжтой тест бөгөөд энерги,шийдвэр гаргалт, мэдээлэл хүлээн авалт, аливаа зүйлсэд үзүүлэх хандлага гэсэн 4 үндсэн хэмжигдэхүүнээр тодорхойлдог.Албан ёсны тестийг нь 49.95$ төлөн авах боломжтой байдаг. Хэрвээ та хүсвэл үүнтэй төстэй Jung Personality Test-н үнэгүй хувилбарыг ашиглаж болно.
  • StrengthsFinder 2.0:Хувь хүний хамгийн шилдэг 5 ур чадвар, авьяасыг тодорхойлон гаргадаг.Уг тестийг ашиглахын тулд the Kindle ebook  $10.99-р худалдан авах шаардлагатай.

4.       Шинэ зүйлсийг туршиж үзэх

Өөрийн давуу болон сул талаа тодорхойлохын нэг асуудал нь хүн өөрт дутагдаж байгаа туршлага, мэдлэгээ олж авахад хэцүү, хийж чадахгүй гэсэн ойлголттой болдог байна.Мэдэхгүй, чадахгүй, боломжгүй гэхийн оронд туршиж үзэх хэрэгтэй.“Аливаа зүйлийг оролдож туршиж алдаж үзэх нь огт хийж үзээгүйгээс хэд дахин илүү.”

Та өөрийн давуу талаа мэдэхгүй бол түүнийг ашиглаж чадахгүй харин сул талаа мэдэхгүй бол түүнийг хөгжүүлж чадахгүй.

Тиймээс өөрийнхөө хамгийн сайн хувилбар байхын төлөө өөрөө өөрийгөө таньж мэдэцгээе.

7961 2020-09-16
Нийтэлсэн: AnonymousUser