Хөрөнгийн зах зээлийн мэдээллийг танд хүргэж чадах шилдэг 5 аппликейшн:


Stock-Market-India-Apps.jpg

Та хөрөнгийн зах зээлийн талаар урьд өмнө сонсож байсан уу? Хэрэв сонсож байгаагүй бол  Хөрөнгийн зах зээл гэдэг нь өөрөөр хэлбэл   үнэт цаасны эргэлтийг худалдан авах, худалдах, солилцох эсвэл барьцаалах замаар үнэт цаасны эргэлтийг зохицуулах дэлхийн хэмжээний санхүүгийн болон эдийн засгийн хэрэглүүр юм. Тэгвэл бид энэ удаагийн нийтлэлээрээ хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтийн талаарх мэдээ мэдээллийг хамгийн үнэн зөвөөр танд хүргэж чадах  шилдэг 5 аппликейшнийг танилцуулж байна. 

1.       Moneycontrol Mobile App:

Moneycontrol  аппликейшнийг 10 сая хэрэглэгч ойролцоогоор ашигладаг бөгөөд  Google Play дээр дунджаар 4.3 үнэлгээтэй байна. Энэхүү хувьцааны зах зээлийн аппликейшн нь 2020 оны байдлаар Азийн  орнуудын санхүүгийн шилдэг программаар шалгарсан.

Энэхүү аппликейшн нь Дэлхийн санхүүгийн зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ мэдээллийг  хэрэглэгчдэдээ цаг тухайд нь мэдээлэхээс гадна Опцион, Хувьцаа, Хамтын сан, Бараа, Фьючерс, Валют зэргийн өөрчлөлтийг хялбархан хянах боломжийг олгодог.  Энэхүү аппликейшн нь хэрэглэгчдэдээ зах зээл, бизнес, эдийн засагтай холбоотой мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэж чаддаг.

2.       Economic Times App:

Энэхүү аппликейшн нь  боломжтой бүх эх сурвалжаас бизнесийн шинэ содон мэдээ мэдээллийг шүүлтүүртэйгээ  хэрэглэгчдэдээ хүргэдэг төдийгүй энэхүү аппликейшн нь Корпораци ба Аж үйлдвэр, Хууль эрх зүй, Эдийн засаг, Үзвэр үйлчилгээ, Арга хэмжээ зэргийг зар сурталчилгаагаар дамжуулан хэрэглэгчдэдээ  хүргэдэг.

Энэхүү аппликейшн нь хэрэглэгчдэдээ  тухайн аппликейшн нь  дэх мэдээллийг бусад нийгмийн сүлжээндээ хуваалцах боломжийг  мөн олгодог.

3.       CNBC TV App:

Энэхүү аппликейшн нь бизнес, санхүүтэй холбоотой бүх төрлийн мэдээллийг өгөхөөс гадна улс төр, технологи, хөрөнгө оруулалт гэх мэт цаг үеийн мэдээг хэрэглэгчдэдээ хүргэдэг. Энэхүү аппликейшнээр дамжуулан  дэлхийн аль ч өнцөг булан дахь хувьцааны өсөлт ,бууралтыг хянах боломжтой.

4.       ET Markets App:

ET аппликейшн нь хэрэглэгчдэдээ  хувьцааны талаарх үнэн бодит мэдээллээр хангахаас гадна энэхүү аппликейшн нь хувьцааны зах зээлийн үнэгүй зөвлөмж, хөрөнгө оруулалтын санаа, дэлхийн хөрөнгийн зах зээл, индексийн  тогтмол шинэчлэл зэргийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй хэрэглэгчдэдээ мэдээлэлдэг  бөгөөд ам.доллар, фунт, евро, иен, австрали доллар, дирхам, юан зэрэг валютын ханш зэргийг аппликейшнаар дамжуулан харах боломжтой.

5.       Stock Market Live App:

 Энэхүү аппликейшнаар дамжуулан дэлхийн валютын зах зээлийн  үнийн өсөлт, бууралтын талаарх анхааруулга, мэдэгдлийг цаг алдалгүй авахаас гадна хувьцааны нарийвчилсан үзүүлэлт (нээлттэй үнэ, хаагдах үнэ, өндөр үнэ  / бага үнэ, одоогийн үнэ, хувьцааны өсөлт, бууралт, хувьцааны арилжааны хэмжээ) зэргийн мэдээ мэдээллийг 52 долоо хоногийн үзүүлэлтээр харж болно.

2582 2020-11-10
Нийтэлсэн: AnonymousUser