Түүхэнд хамгийн алдартай хэрэгжсэн 5 маркетинг ба тэдгээрээс суралцах нь:


marketing-image.jpg

Ихэнх бизнес эрхлэгчдэд цоо шинэ санаа бүхий маркетингийн стратеги боловсруулах нь тун хэцүү ажил байдаг шүү дээ. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ түүхэн дэх хамгийн алдартай болсон 5 маркетингийн санааг танилцуулж байна. Энэхүү маркетингийн стратегиуд танд багахан ч болов уу туслах болно гэдэгт бид итгэлтэй байна.

1.Dove: Real Beauty

Арьс арчилгааны Dove брендийн 2004 онд гаргасан маркетинг хамгийн өндөр амжилттай маркетинг ажлуудын  нэгд зүй ёсоор багтдаг билээ.

Уг маркетингийн сурталчилгааны баннерыг нийгмийн судалгаанд тулгуурлан гаргасан байдаг. Ингэхдээ судалгаанд оролцогч эмэгтэйчүүдийн 2 зургийг ашигласан. Нэг нь оролцогч эмэгтэй өөрийгөө зурсан байдал бол нөгөө нь тэрхүү оролцогч эмэгтэйг өөр нэгэн хүн зурсан хувилбарыг ашигласан. Ингээд нэг эмэгтэйн 2 зургийг харьцуулахад маш ялгаатай үр дүн гарсан бөгөөд Dove бренд тус 2 зургийг нэгтгээд баннер болгон гаргаж тавьсан ингэхдээ 2 зургийн өмнө жижигхэн хайрцаг болон сонгож хийх үгсийг байрлуулсан / хөөрхөн, муухай, тарган,туранхай гэх мэт/

Үүний үр дүнд “Эмэгтэйчүүдийн ердөө 4% нь өөрсдийгөө үзэсгэлэнтэй гэдгийг мэддэг” гэсэн статистик текстийн хамт сурталчилгаагаа тараасан байдаг. Энэ нь эмэгтэйчүүдэд өөрийгөө өөр өнцгөөс харж, урам зориг авахад нөлөөлж чадсан хамгийн шилдэг маркетингийн нэг болсон.

Уг маркетингаас суралцах санаа:

Зорилтод хэрэглэгчдэд тулгарч буй асуудлыг олж тогтоох нь амжилттай маркетинг хийх үндэс болно.

2.Volkswagen: Think Small

1960-аад оны үед хэвлэх, хэвлэн тараах сурталчилгаа хамгийн өндөр хандалттай сурталчилгаа байсан бөгөөд нэг бренд тун овжин байдлаар энэхүү сурталчилгааны арга барилыг ашигласан нь Volkswagen байсан юм.

АНУ-д 1960- аад оны үед хүмүүс суудлын тэрэг бус харин том машин тун ихээр сонирхдог байсан бөгөөд Германы үйлдвэрлэгчдийн суудлын жижиг тэрэгний борлуулалт маш бага байсан.Гэтэл  Volkswagen нийгмийн энэхүү үзлийг  эсрэгээр нь өөрчлөн автомашиныхаа авсаархан шинж чанарыг тодруулах зорилгоор олон тооны цагаан зай бүхий баннер дээр маш жижигхэн хэмжээтэйгээр  сурталчилгаагаа бичиж тараасан нь бусад өрсөлдөгчдөөсөө овсгоо самбаатай, шударга байдлаараа олны анхаарлыг татав. Учир нь машинууд нь жижиг хэмжээтэй байсан бөгөөд үүнийг хэрэглэгчдэд үнэн зөвөөр бодитоор ойлгуулсан хэмээжээ.

Уг маркетингаас суралцах санаа:

Хэрэглэгчдийг үргэлж үнэн бодит мэдээллээр хангах.

3. Nike: Just Do It

Маркетингийн хамгийн мартагдашгүй кампанит ажлуудын нэг бол Nike-ийн  Just Do It стратеги юм. Борлуулалтаараа Reebok-ийн ард загсдаг байсан Nike-ийн  1988 оноос эхэлсэн кампанит ажлын гол хөшүүрэг нь зөвхөн Just Do It буюу Зүгээр л хий хэмээх шошго байсан. Энэхүү алдарт уриа лоозон удалгүй хаа сайгүй сурталчилгаа, сурталчилгааны самбар дээр харагдах болов. Учир нь энэхүү шошго нь ойлгомжтой бөгөөд өгүүлэх санаа нь товч, сэтгэл хөдлөм байсан.

Энэхүү кампанит ажил эхэлснээс хойш арван жилийн хугацаанд Nike-ийн борлуулалтыг 800 саяас 9.2 тэрбум доллар болгон өсгөсөн төдийгүй одоо ч дэлхийн хэмжээний томоохон толгой компаниудын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг билээ.

Уг маркетингаас суралцах санаа:

Just Do It  энгийн, гурван үгтэй уриа лоозонгийн эргэн тойронд ер бусын маркетингийн стратегийг бий болгож чадна гэсэн нотолгоо юм. Сүртэй,үнэтэй дээ гол бус ойлгоход хялбар, товч бөгөөд тодорхой байдал хэрэглэгчдийн анхаарлыг илүү ихээр татах болно.

4. California Milk Processor Board: Got Milk?

АНУ-д Got Milk ? кампанит ажил бол өнөөгийн хамгийн алдартай сурталчилгааны кампанит ажлуудын нэг юм. Үндсэндээ ‘Got Milk?’ Гэсэн шошгоны хажууд  сахалтай алдартнуудыг дүрсэлсэн зургуудаас бүрдсэн энэхүү кампанит ажил нь эхний жилдээ Калифорнид сүүний борлуулалтыг

 7% -иар нэмэгдүүлжээ. Зурагт хуудаснуудыг телевизийн сурталчилгаа, цахим орчин дахь зар сурталчилгаанаас гадна улс орон даяар дэлгүүрүүдийн зарын самбар болон хурдны замын зарын самбар дээр байрлуулжээ. Сонирхолтой Got Milk? Энэхүү маркетинг нь шинээр хэрэглэгчдийг бий болгох бус харин үнэн ч хэрэглэгчдээ хадгалахад оршсон юм.

Уг маркетингаас суралцах санаа:

Бүх зар сурталчилгаа маркетинг нь хүн амыг массаар нь татах бус харин зорилтот массад чиглэсэн байж болно. Танай борлуулалт буурч байгаа эсвэл таны санал болгож буй үйлчилгээ өмнөх шигээ сайн байхгүй байгаа бол таны маркетингийн стратеги нь үйлчлүүлэгчидтэй сайтар холбогдож өгөхгүй байна гэсэн үг. Тиймээс гол асуудлын шийдлийг олж зөв гарц гаргалгаа олох нь чухал юм.

5. Absolut: Absolut Bottle

Absolut лонхны хэлбэрийн кампанит ажил нь хэвлэмэл сурталчилгааны хамгийн сайн маркетинг ажлуудын нэг юм. Энэхүү маркетингийн  стратеги нь Absolut лонхыг янз бүрийн дүрсэнд хувиргаж дүрсэлсэн баннер, сурталчилгааны самбар, зар сурталчилгаанаас бүрдсэн байв. Жишээ нь : Лонхонд овоолсон бэлэг барьсан эмэгтэйг дүрсэлсэн Христийн Мэндэлсний Баярын сурталчилгаа (tagline: 'Absolut 24th') харж болно.

Гайхалтай нь Absolut энэхүү энгийн санааг маркетингынхаа гол стратеги болгосноор тус бренд өмнө нь АНУ-ын архины зах зээлийн 3% -иас бага хувийг эзэлж байсан бол эцэст нь тус улсын импортын архины тал хувийг эзлэх болжээ.

Уг маркетингаас суралцах санаа:

Өөрийн  брендийн ялгарах гол онцлогийг олж түүнийгээ өвөрмөц өөр баяжуулж төрөлжүүлэх. Эргээд таны бизнес амжилттай болох гол хөшүүрэг болж чадна.

3328 2020-11-11
Нийтэлсэн: AnonymousUser