Хонконгийн шилдэг гарааны бизнесийн нэг юу вэ?


4638D1AB-1BC1-435B-9F75-F88A7F76329D.png

Хонконгт амьдардаг Хилари Ип хэмээх 10 настай охин MinorMynas гэх IOS 9.0 үйлдлийн систем бүхий аппликейшнийг санаачлан хөгжүүлж, худалдаанд гаргасан бөгөөд энэхүү аппликейш нь  хүүхэд багачуудад зориулсан бөгөөд түүний зохион бүтээсэн тэрхүү аппликейшн нь ихээхэн амжилтыг олоод зогсохгүй Хонконгийн шилдэг гарааны бизнесийн нэгээр шалгарсан байна.
Тэрээр гарааны бизнесүүдийн чуулга уулзалтын илтгэл хэлэлцүүлэх үеэрээ хүүхдүүдэд зориулсан гар утасны аппликейшн ихэвчлэн тоглоом л байдаг. Гэвч хүүхдүүд бид гар утсаараа заавал тоглох биш хэл сурч сурсан хэлээ ашиглан олон орны хүүхдүүдтэй харилцан олон олон найзтай болох боломжтой шүү дээ. Томчууд хүссэн үедээ найзуудтайгаа ярилцаж, дуудлага хийдэг бол бид чаддаггүй тиймээс энэхүү аппликейшнээ зохион бүтээсэн хэмээжээ. Тэгвэл түүний зохион бүтээсэн MinorMynas аппликейшнд хүүхдүүд бүртгүүлэх боломжтой бөгөөд эцэг эхийн хяналтаар зөвхөн хэл сурах зорилгоор л ашиглах боломжтой ажээ.

1247 2021-04-08
Нийтэлсэн: AnonymousUser