Англи хэлний мэдлэгээ сайжруулахад туслах "Youtube" сувгууд


youtube.png

   Хэл сурах олон олон арга барил байдаг ч хүн бүр л өөр өөрийн онцлогт тохируулан суралцдаг билээ. Тэгвэл бид танд илүү хөгжилтэйгээр видео бичлэг үзэнгээ бие даан англи хэлнийхээ мэдлийг сайжруулж давхар үгсийн сан, дүрмийн мэдлэгээ дээшлүүлэхэд туслах дараах 3 youtube сувгуудыг танилцуулж байна.

1. Speak English with Mr Duncan in England:

Youtube дээрх хамгийн алдартай сувгуудын нэг бол яахын аргагүй Speak English with Mr Duncan in England юм. 2006 оноос хойш youtube сувгаар дамжуулан англи хэл зааж байгаа бөгөөд хамгийн анх youtube-д англи хэл зааж эхэлсэн багш гэдгээрээ алдартай. Бичлэг, хичээлүүд нь маш сонирхолтойгоос гадна маш бүтээлч бөгөөд хөгжилтэй, чөлөөтэй байдлаар хичээлээ заадаг нь хамгийн сонирхолтой. Дүрмийн бүх хичээлээс гадна үгсийн сан, өдөр тутмын өвөрмөц хэллэгүүд болон Хятадад яаж амьдрах тухай влог зэргүүдээс түүний хичээлүүд бүрдэнэ.

2. Real English: Бодит амьдралаас сэдэвлэсэн хичээлүүдээс гадна та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг маш энгийн харилцан ярианууд болон их хэмжээний чанартай сонсголын дасгалуудтайгаа гадна хичээлүүдийн бичлэгүүд нь хадмалтайгаас гадна хичээл бүхэн нь нэмэлт гэрийн даалгавар дасгалуудтай гэдгээрээ онцлог юм.

3. Best my test: Бүх төрлийн дүрмийн хичээлүүдтэйгээс гадна #Playlist болгосон харилцан яриа дасгалын хичээлүүдийг нь гадуур алхахдаа, автобусаар зорчихдоо сонсоход илүү тохиромжтой ба нэг бүлгээр төрөлжүүлсэн тул илүү эмх цэгцтэй. Мөн TOEFL-ийн шалгалтын арга техникээс эхлээд бүх төрлийн үгсийн сан, дүрмийн мэдлэгийг өөртөө багтаадаг тул та TOEFL-ийн шалгалтад бэлдэж байгаа бол энэхүү суваг танд илүү их туслах болно.

1023 2021-04-12
Нийтэлсэн: AnonymousUser