Цахим орчинд дахь сөрөг мэдээллээс хэрхэн сэтгэлзүйгээ хамгаалах вэ


tsaximed_rDM0i8m.png

Цахим мэдээллийн сүлжээнд өдөр бүр олон сая мэдээлэл шинээр нийтлэгддэг. Хэн дуртай нь  үнэн худал нь батлагдаагүй мэдээ мэдээллийг шүүлтүүргүйгээр түгээх болсон. Өнөө үед  өдөр бүр хулгай дээрэм, хууль бус хэрэг, нийгмийн бухимдал, сенсаци, хүчирхийлэл зэргээр хэдэн зуугаар тоологдох сөрөг мэдээллийг бид хүлээн авах нөхцөлүүд бүрэлдсэн. Тэгвэл эдгээр сөрөг мэдээ мэдээллийг хүлээн авахдаа та бид түр зуурын таагүй мэдрэмжид автаж эхлэдэг. Эдгээр таагүй мэдээллийг зарим нэг  нь мартаж орхидог бол дийлэнх олонх нь хэт бухимдалтайгаар шууд хүлээн авч айдас нь төрж, уур уцаар нь идэвхижиж, шүүмжлэмтгий, өөртөө итгэлгүй, бухимдалтай байдалд орчихдог.

 Тэгвэл энэ удаад цахим орчин дахь сөрөг мэдээллээс хэрхэн бие махбод болоод сэтгэл зүйгээ хамгаалах бяцхан зөвлөмжийг хүргэж байна.

  • Аль болох цахим сүлжээнээс зай барь: Цахим орчноос өөр мэдээ, мэдээлэл авах сувгууд олон бий. Тиймээс та сошиалд зарцуулдаг цаг аа бага багаар хязгаарла. Бүр цаашлаад унтахаас өмнө ухаалаг утасны хэрэглээг багасга. Унтахаас өмнөх цаг бол яалтачгүй өдрийн туршид амжаагүй ажлуудаа амжуулах тухтайхан ном уншиж, мэйлээ шалгаж, сошиал орчноор аялах цөөхөн мөчүүдийн нэг. Харамсалтай нь олон жилийн турш хийсэн судалгаагаар унтахаасаа өмнө ухаалаг хэрэгсэл хэрэглэх нь нойронд хортой үр нөлөөтэй ба урт хугацааны явцад сэтгэл зүйн эрүүл мэндэд муу гэж гарсан.

 

  • Сөрөг мэдээллээс татгалзаж эерэг мэдээлэлд төвлөр: Цахим сүлжээнд сөрөг мэдээ давамгайлдаг ч гэрэл гэгээтэй нь ч цөөнгүй бий. Тиймээс та цахим орчинд өрнөж буй гэрэл гэгээтэй эерэг мэдээллүүдийг сонгон уншиж аль болох сөрөг мэдээллийг шууд алгас. Чөлөөт цагаа зөвхөн цахим орчинд зарцуулах бус өөрт эерэг дулаан мэдрэмж төрүүлэхүйц ном унш, дуртай киногоо үзэж, шинэ содон хоол хийн туршиж гэр бүл найз нөхдөө яагаад дайлж баярлуулж болохгүй гэж. Мөн байнга ордог өөрийн унших дуртай мэдээллийн сайт, цахим сүлжээнд дагадаг сонирхолтой хаягуудаа цаг гарган цэгцлээрэй.

896 2021-04-14
Нийтэлсэн: AnonymousUser