ЦАХИМ СУРГАЛТЫН ДАВУУ ТАЛ
Цар тахал дэлхийд ноёлох болсон цаг үеэс эхлэн бид цахим орчинтой хөл нийлүүлэн алхаж бидний амьдралын хэв маяг цахим орчинтой салшгүй холбоотой болсонтой хэн ч маргахгүй бизээ. Урьдын бидний өдөр тутмын завгүй амьдралд өөрийгөө хөгжүүлэх сургалтад явах, өөртөө цаг гаргах боломж тэр бүр гардаггүй байсан бол одоо бүхэл зүйл онлайнаар болсон энэ хорио цээрийн цаг үед энэ асуудлыг шийдсэн цахим сургалтын эрэлт хэрэгцээ өдөр ирэх тусам ихсэж байна. Тиймээс бид танд цахим сургалтын давуу талыг онцлон хүргэж байна.
- Уян хатан: Брэндон Холлын хийсэн судалгаагаар цахим сургалтын хэв маяг нь ердийн танхимын орчинд сурах хугацаанаас 40–60% бага цаг хугацаа шаардагддаг болохыг тогтоосон байдаг. Тэгвэл цахимаар суралцах нь цаг хугацааны хувьд маш уян хатан гэдгийг бодолцоорой. Учир нь бид цахим сургалтыг хаанаас ч, хэзээ ч, хэнтэй ч хамт үзэх боломжтой. Гэртээ хүүхдүүдээ асрангаа аль эсвэл замын түгжрэлд явахдаа гээд өөрийнхөө цаг зав, орчин нөхцөлдөө тохируулан мэдлэг, мэдээллээ цаг алдалгүй авах боломжтой.
- Академик ур чадварыг нэмэгдүүлнэ: Хүн бүрт байх зайлшгүй шаардлагатай чадваруудын нэг бол академик ур чадвар юм. Тухайн чадвараар бид аливаа зүйлд дүн шинжилгээ хийх, бодит болон хийсвэр байдлыг ялгах, бие даан ажиллах зэргээр өөрт хэрэгцээтэй мэдлэгийг цаг алдалгүй олж авч чаддаг. Хэрвээ та гадаадын их дээд сургуульд суралцах гэж байгаа бол энэ чадварыг бүрэн эзэмшсэн цагт дэлхийн аль ч шилдэг сургуулиудад амжилттай суралцаж чадна гэдгийг санаарай. Харин энэ чадварыг цахим сургалт бидэнд эзэмшүүлж чадна. Удаан ойлгож мөн удаан мартдаг хүмүүс хичээлээ ойлгох илүү боломжит урт хугацааг цахим сургалт олгодог бол хурдтай суралцдаг хүмүүст танхимын сургалттай харьцуулахад ижил хугацаанд улам их мэдлэг авах боломжийг цахим сургалт олгодог байна.
- Өөртэйгөө ажиллаж сурна: IBM-н судалгаагаар онлайнаар сурч буй хүн уламжлалт буюу танхимаар сурснаас тав дахин илүү их материал судалдаг бөгөөд энэ нь илүү их мэдлэг мэдээлэл олох боломжийг олгодог болохыг тогтоосон байна. Цахимаар суралцаж буй хүн өөрөө өөрийнхөө удирдагч болдог. Өөрийгөө урамшуулж, чадваржуулж, нэмэлт мэдээллээр өөрийгөө цэнэглэж, өөрт илүү таатай байдлаар мэдлэг мэдээллээ авах боломжтой бөгөөд энэ нь өөрөө өөртэйгөө ажиллаж сурах боломжийг бидэнд олгодог.
CORPORATE MARKETER ОНЛАЙН СУРГАЛТ