"Ковид-19" ЭРСДЭЛ СИСТЕМ


covid19.png

Дэлхий дахиныг covid вирус бүрхсэнээс болоод бид олон олон шинэчлэлтэй нүүр тулж түүнчлэн өөрсдийн амьдралд олон олон шинэчлэл бий болгоод байгаа билээ. Тэгвэл Apple болон Google компани нар хамтран коронавируст халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор үүсэж болох эрсдэлийг эрт мэдээлэх Covid -19 ERSDEL аппликейшнийг бий болгон түүнийгээ хөгжүүлсээр байгаа билээ. Одоогоор энэхүү аппликейшнийг дэлхийн дахинаа 60 гаруй улсын 130 сая гаруй иргэн ашиглаж байна. Энэхүү системийг нэвтрүүлэх шийдвэрийг Монгол Улсын онцгой комиссоос гаргасны дагуу төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагууд хамтран ажилласнаар 2021 оны 4-р сарын 19-ний өдрөөс эхлэн ашиглалтад оруулсан билээ. Энэхүү аппликейшнийг ашиглан хэрэглэгчид халдвар авсан болон дам хавьтагч болсноо гар утсандаа ирэх мэдээллээр мэдээд зогсохгүй ковидоор өвчилсөн ойрын болон дам хавьталууд тантай хэр ойрхон байгааг сэрэмжлүүлэх мэдээллийг танд хүргэх юм байна. Мөн тус аппликейшн нь халдвар авсан иргэний хувийн мэдээлэл болон зорчсон газрын байршил хадгалагддаггүй бусдад дамжуулагддаггүй гэдгээрээ онцлогтой юм. Хэрэв та энэхүү Covid-19 ERSDEL аппликейшнийг ашиглахын тулд iphone гар утасны хэрэглэгч бол тусгайлан АПП татах шаардлагагүй өөрийн утсан дээрх тусгай цэсээс сонголт хийхэд л хангалттай бол Андройд үйлдлийн системтэй гар утастай бол таны утсанд ирсэн мессэжийг идэвхжүүлэн тусгай АПП татан авч Bluetooth-ээ байнга асаалттай байлгаснаар ковидын халдварын эрсдэлээс өөрийгөө болон бусдыг сэрэмжлүүлэх боломжтой.

1935 2021-04-23
Нийтэлсэн: AnonymousUser