ХЭРХЭН АМЖИЛТТАЙ БҮТЭЛГҮЙТЭХ ВЭ?


275918264_1316817162063172_663131309456587201_n.png
  1. Айдастайгаа нүүр тул

Бидний дайсан бол үзэн ядалт, уур хилэн гэж боддог ч үнэн хэрэгтээ бидний хамгийн том дайсан бол айдас. “Махатми Ганди”  

Хамгийн аюултай нь айдас бидний илүү сайн ирээдүйнхээ төлөө зүтгэх сэтгэлийн тэнхээг үгүй хийж чаддаг.  Энэ нь биднийг одоогийн нөхцөл байдлыг  байдгаар нь үлдээж, хуурамч аюулгүй байдалд байлгасаар байдаг. Хэрэв та илүү эрх чөлөөтэй байхыг хүсвэл айдастайгаа нэг нэгээр нь нүүр тулж давж гарахад суралцах хэрэгтэй. Мэдээж эхэндээ бүх зүйл хэцүү санагддаг ч айдас бол таны давах ёстой даваа бултах аргагүй сум.

        2.  Бодит байдлыг хүлээн зөвшөөр

Амжилтанд хүрэх чухал амхамуудын нэг бол нөхцөл байдлыг шударгаар хүлээн зөвшөөрч дүгнэх явдал. Бид ямар ч сонголт хийсэн тодорхой хэмжээний золиос гарч байдаг. Харин юу таны хувьд юу чухал вэ гэдгийг сайтар тунгааж сонголтоо хийх нь чухал. Алдаа гаргахгүйгээр та илүү сайжирч, өөрийгөө шинээр нээж, бизнестээ үсрэлт хийх бараг л боломжгүй. Тиймээс хэдий бүтэлгүйтэж, бүх зүйл буруугаар эргэсэн ч бодит байдалтай нүүр тулж үүнд зөв хариу үйлдэл үзүүлж сурах хэрэгтэй. Хязгаарлагдмал нэгэн хэвийн туршлага таныг алсын зорилгод тань хүргэж чадахгүй. Амжилт гэдэг бол бүтэлгүйтлийн өмнөөс хөл дээрээ бат зогсож өөрийгөө тогтмол сайжруулах үйл явц юм.

       3. Бүтэлгүйтлээ тэмдэглэ

Хачирхалтай зөвлөгөө гэвэл та бүтэлгүйтсэн бол тэмдэглэж сур. Яаж гэж үү? Амттай хоол бэлдээд дотны найзуудаа урьж алдаагаа тэмдэглэ. Найзуудтайгаа цагийг өнгөрөөж, амттай хоол идэнгээ алдаанаасаа суралцсан зүйл болгоноо дүгнэж ярилц. Мөн тэднийг илэн далангүй саналаа хэлж эргэцүүлэхийг уриал. Бүтэлгүйтлээ илэн далангүй ярих нь дахин алдаагаа давтахыг багасгана. Чанартай бүтэлгүйтэл хэдий хэмжээний хэрэгтэй зүйлүүд сурсан, хэр их шинэ боломжуудыг ашигласан, хэр зэрэг өөрийгөө шинээр нээснээр илэрнэ. Үнэндээ чанартай бүтэлгүйтэх тусам таны амьдралын чанар сайжирна, та өмнөхөөсөө илүү хөгжинө.

Хамгийн багадаа л гэхэд бүтэлгүйтсэнээр та зорьсон зүйлийнхээ төлөө зовоод үзчихсэн, ямар ч айдсыг сөрж чадсан, аливаа зүйлийг дуусгаж бас эхлүүлж чаддаг болсон байна.

      4. Тууштай урагшил

Амжилт гэдэг бол алдаанаас алдааны хооронд урам зоригоо алдалгүй тасралтгүй аялал билээ.

Тоглоомын дүрмийн дагуу бууж өгвөл та хожигдоно. Гэхдээ хамгийн чухал нь хожигдсон ч тоглоомонд эргэн ирэх хүчийг бий болгох явдал юм. Тиймээс ч алдаанаасаа суралцаж, тасралтгүй урагшлах нь бидний амжилтын үндэс юм.

Бүтэлгүйтлээ эерэгээр ашиглаж сурснаар доорх 5 давуу тал бий болно

Тодорхой байдал : Бэрхшээл, хямрал нэг талаараа илүү тодорхой байдлыг бүтээдэг. Алдаа биднийг асуудлын хамгийн чухал зүйл дээр төвлөрч сурахад тусалдаг.

Ялагчид : Хүнд үед жинхэнэ чамайг аврах хүмүүс л чиний хажууд үлддэг. Хэцүү цагт хэн тантай үлдэхийг таньж тэдэнд үргэлж талархаарай.

Бүтээлч байдал : Аливаа бүтэлгүйтэл бидний өөрийгөө дайчлах чадварыг сайжруулдаг. Түүнчлэн шинэ боломжуудыг шүүрэх, шинэ эх үүсвэр татах, шинэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд бүтээлч байдлаа нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй тулгардаг. 

Хатуужил : Бүтэлгүйтэлд бут ниргүйлсэн ч эргээд хэвэндээ орсон бол үүнийг уян хатан чанар гэнэ. Харин нөхцөл байдлыг зохицуулж суралцаж өмнөх өөрөөсөө сайжирсан бол та хатуужилтай болсон гэсэн үг юм.

Эрх чөлөө : Бүтэлгүйтэл таны ялагдашгүй байдлыг хурцалж ил гаргадаг. Өөрийнхөө алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрөх нь төлөвшсөн хүний үйлдэл төдийгүй алдаагаа өөрөө бүрэн хариуцвал нөгөөтэйгүүр чөлөөлөгдөнө. Төгс харагдахын тулд тасралтгүй үргэлжлэх утгагүй дарамтуудаас яг одоо салж өөрийгөө чөлөөл. Бүтэлгүйтсэн бол өөрийгөө уучилж алдаагаа давталгүй  урагш тэмүүлэхийг хичээгээрэй.

410 2022-03-18
Нийтэлсэн: AnonymousUser