Борлуулалтын ажилтны эзэмших ёстой 5 “Soft skills”

“Борлуулалт нь боломжит хэрэглэгчийн хандлагаас бус борлуулалтын ажилтны хандлагаас хамаарна.
”William Clement Stone
Та үүнийг үнэн гэдгийг хэрэглэгч,борлуулалтын ажилтны аль алиных нь хандлагыг ажигласнаар олж мэднэ.
Гэхдээ энэ удаад борлуулалтын ажилтны хандлагыг анхааран авч үзэцгээе.Амжилттай борлуулалгч байхын тулд ямар ур чадварууд хэрэгтэй вэ?
Борлуулалтын ур чадварыг үндсэн 2 хэсэгт хуваан авч үзвэл: 1.Hard skills 2.Soft skills
Hard skills нь ажил мэргэжилтэй холбогдох буюу сургалт болон практик хэлбэрээр сурч, хөгжүүлэх боломжтой ур чадварууд хамаарна.Hard skills зайлшгүй чухал ур чадварууд хэдий ч амжилттай борлуулагч болохын тулд soft skills-тэй хослуулаагүй цагт энэ нь хангалтгүй юм.
Soft skills эсвэл People skills гэдэг бол хүмүүсийн харилцан үйлчлэлийн тухай буюу хүн хоорондын харилцаанд томоохон үүрэг гүйцэтгэдэг ур чадварууд болно.
Тэгвэл амжилттай борлуулалтын ажилтны 5 чухал soft skills гэж юу вэ?
- Харилцаа
Харилцаа бол амжилттай борлуулалтын ажилтны үндсэн ур чадвар бөгөөд энэ нь ойлгох, нээлттэй байх, шударга байх, утас, и-майл зэргээр болон face to face буюу нүүр тулсан харилцаа тогтоох, харилцах зэргийг багтаасан чадвар юм.
- People management буюу бусадтай зохицох
Магадгүй энэ амархан мэт санагдаж байж болох ч гэхдээ тийм биш.Борлуулалт хийнэ гэдэг нь та өдөр бүр өөр өөр олон янзын хүмүүстэй харилцаа тогтооно.Борлуулалтын үйл явцад өөр өөр хүмүүс, ялгаатай үе шаттай оролцдог.Хүмүүсийг уг явцаар удирдан зохицуулах нь чухал юм.
- Бизнес менежмент
Бизнесийн амжилтанд хэрхэн туслахаа ойлгож мэддэг байх ёстой.Амжилттай борлуулагч хэрэглэгчдэдээ үнэ цэнийг бий болгох чадвартай байх хэрэгтэй.
- Цагийн менежмент
Өөрийн цагаа хэрхэн чухалчлах, зохицуулахаа мэддэг байх нь борлуулалтын ажилтанд байх ёстой чухал чадвар юм.
- Манлайлал
Манлайлал бол байгууллагын үйл ажиллагааг зохицуулах, ажилчдыг байгууллагын зорилгод хүрэхэд чиглүүлэгч хүч юм.Манлайлагч нь ажилчдыг зорилгодоо хүрэхэд нөлөөлж чадахуйц ур чадвартай байх ёстой.
Борлуулалтын арга барил, стратегид суралцах нь амжилттай борлуулагч байхын ердөө нэг хэсэг нь. Амжилттай борлуулалтын ажилтан байхын тулд soft skills буюу зөөлөн ур чадварыг мартаж болохгүй.
Тэдгээрийг хөгжүүлвэл эргээд танд болон танай компанид үр өгөөжийг бий болгох болно.