Шийдвэр гаргахдаа хийдэг түгээмэл 10 алдаа


site3.jpg
  1. Төгс шийдвэр гаргах гэж хичээх

Үргэлж төгс шийдвэр гаргахыг хичээснээр эцэстээ өөрөө өөрийгөө дарамтанд оруулж analysis paralysis буюу дүн шинжилгээний “саажилтанд” хүргэдэг. Мэдээж хэн ч буруу шийдвэр гаргахыг хүсдэггүй ч бид айдсаа даван гарч шийдвэр гаргалт нь тодорхой хэмжээний эрсдэл дагуулахыг хүлээн зөвшөөрөх нь хамгийн зөв алхам билээ. Заримдаа онох ч заримдаа алдана. Алдаа гэдэг бол суралцах үйл явцын нэг хэсэг гэдгийг битгий март.

“Би бүх л амьдралынхаа туршид ахин дахин алдсаар байсан. Хожим энэ нь миний амжилтын үндэс болсон.”   Michael Jordan

  1. Бодит байдалтай нүүр тулахаас зайлсхийх

Хүмүүс ихэнхдээ хүсч байгаа зүйлээ илүү харж, хэтэрхий их хүссэнээр бодит байдлыг төөрөгдүүлж орхидог.  Нөхцөл байдалтай нүүр тулахдаа ихэвчлэн асуудал дотроо гацаж , асуудлаас гарч өөр ямар гарц, шийдвэр байж болохыг эрж хайдаггүй. Цаашлаад өөрсдийн гацанг байдлын эерэг талуудыг дөвийлгөж сөрөг талуудыг багасгах хандлагатай байдаг. Тиймээс энэхүү нийтлэг тохиолддог буруу хандлагаас өөрийгөө чөлөөлж бодит байдлыг санаа бодлоосоо салгаж сурах нь чухал.

  1. Өөрийгөө хуурах

Нөхцөл байдал бидэнд яаж дамжуулагдаж ирэх болон түүнийг бид өөрсдөдөө хэрхэн хүлээж авахаас бидний эцсийн шийдвэр гаргалт шалтгаалдаг. Жишээ нь: хорт хавдартай өвчтөнүүдийн 68 % нь хагалгааны дараа 1 жил амьдарсан гэхэд ихэнх өвчтөнүүд мэс засалд орсон. Харин өвчтөнүүдийн 32% нь мэс заслын дараа үхсэн гэж хэлэхэд хэн ч уг хагалгаанд ороогүй. 1 мэдээллийг 2 өөрөөр хүргэхэд гарсан үр дүн нь өөр.

Өөрийгөө хуурахаас болгоомжлохын тулд асуудлыг өөр өнцгөөс харж бусад сонголтуудыг үргэлж хайж чаддаг байх хэрэгтэй.

  1. Урсгалаараа явах

Буруу байхаас илүү муу зүйл гэвэл алдаагаа мэддэг ч засах гэж зүтгэл гаргахгүй байх явдал юм. Хүн бүрийн л хийдэг зүйлийг хийх нь илүү амар. Амархан учир биднийг шийдвэр гаргаж чадахааргүй хэцүү байдалд оруулдаггүй. Тиймээс бид хадан хавцал руу явж байсан ч хамаагүй олноо дагах хандлагатай байдаг. Жишээ нь: Инфляци хөөрөгдөх үед ихэнх хөрөнгө оруулагчид нарийн сайн мэдэхгүй ч технологийн компаниудад хөрөнгө оруулах хүсэлтэй байсан юм. Шийдэхээсээ өмнө бодолгүй асуудалд хөнгөн хандах нь бусад өөр ухаалаг сонголтуудыг харах боломжуудыг алддаг эрсдэлтэй.

  1. Хэт яарч эрсдэлтэй алхам хийх

Яарахаасаа өмнө уг асуудалд үнэхээр яаралтай шийдвэр гаргах ёстой юу үгүй юу гэдгээ тодруулах хэрэгтэй. Бид үргэлж л өөрсдийн амжилтын жагсаалтаа гүйцээх гэж ямар нэг зүйлд яарч явдаг болсон билээ. Гэхдээ үнэн хэрэгтэй шийдвэр гаргахдаа хэтэрхий хурдан давхивал ихэнхдээ эрсдэлд унадаг жамтай. Тиймээс зайлшгүй шаардлагагүй үед хэт хурдаа нэмж тооцоолоогүй эрсдэл рүү өөрөө бүү гүйж ороорой.

  1. Зөн совиндоо хэт найдах

Зөн совин магадгүй таны хувьд үнэт зүйл байж болох ч аналитик сэтгэлгээнээс давж гарахыг зөвшөөрсөн тохиолдолд энэ нь алдаанд хүргэдэг. Үүний оронд бага зардалтай эрсдэл гарах зүйл дээр зөн совингоо туршаарай.  

  1. Үзэл бодолдоо хэт үнэнч байх

Нөхцөл байдал үр ашиггүй хор хөнөөлтэй нь илэрхий болсон ч өмнөх шийдвэрээ өөрчлөхөд хэцүү байдаг. Буруу шийдвэр гаргаснаа мэдсэн ч өөрийн үзэл бодолдоо хэт харанхуйгаар итгэснээс болж нуран унасан бизнесийн түүх маш олон. Юмс асар хурдацтай өөрчлөгдөж буй өнөө үед 1 зүйлд хэтэрхий туйлшрахаас илүү нөхцөл байдалд тохируулан хөрвөж чаддаг байх нь амжилтын нууц болоод байна.

  1. Эцсийн үр дүнд бага анхаарал хандуулах

Заримдаа бид шийдвэрийнхээ үр дүнг төдийлөн боддоггүй. Эсвэл зарим боломжит хувилбаруудыг орхигдуулж зөвхөн шууд нүдэнд харагдах ойрын үр дүнг хардаг. Асуудалд хөнгөн хандаж зөвхөн ойрын хугацааны үр дүнг харж шийдвэр гаргах нь асуудлыг шийдэх биш эсрэгээрээ улам дордуулж илүү том асуудлыг араасаа дагуулдаг.

Үүний нэг том жишээ гэвэл бидний хамгийн сайн мэдэх Титаник хөлөг онгоцыг удирдагчид том хөлгийг удаан явахыг шаардсан хүмүүсийн шуугианыг намдаахын тулд очих ёстой газраа 24 цагийн өмнө очихыг хүссэн явдал юм. Тэд мөсөн уулын анхааруулгын дохиог үл тоон аюулгүй байдлаа анхаарч хурдаа хасаагүйгээс аймшигт осол гарсан билээ.

  1. Зөвшилцлийг хэтэрхий их үнэлэх

Бид ихэвчлэн олуулаа гаргасан шийдвэр илүү дээр гэж үздэг ч энэ нь үргэлж зөв байдаггүй. Бусадтай санаа бодлоо нэгтгэхэд магадгүй бидний үүрэх хариуцлагыг багасгадаг ч зарим тохиолдолд хүмүүст хүлээн зөвшөөрөгдөхийн тулд яг үнэндээ өөрөө юу бодож байгаагаа илэрхийлдэггүй орхидог. Тэгвэл ийм нөхцөл байдалд орохгүйн тулд янз бүрийн үзэл бодолтой хүмүүстэй ярилцаж, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж хайрцагнаас гарч сэтгэж сураарай.  

  1. Эцэс хүртэл нь явахгүй байх

Шийдвэр гаргах үйл явц нь зөвхөн эцсийн шийдвэрээ гаргаснаар дуусчихдаггүй. Үүний хэрэгжилтэнд анхаарч эцсийн шийдвэртээ хүрэх үйл явцаа удирдах нь хамгийн чухал юм. Гэсэн хэдий ч бид завгүй, миний мэдлэг хүрэхгүй гэх мэт өөрсдөдөө тогтоосон тодорхой хязгаар эсвэл гадны хүчин зүйлүүдээс хамааран зарим шийдвэртээ хүрч чаддагүй.

Зорилгодоо хүрэхийн тулд шийдвэрийг хэрэгжүүлэхэд төвлөрөх нь хамгийн чухал ба үүний төлөө өөрийн чадварыг үнэлж, үйлдэл хийж заншаарай.

742 2022-03-24
Нийтэлсэн: AnonymousUser