Залуу хүмүүсийн түгээмэл гаргадаг 10 алдаа


site.png

Залуу хүн юм чинь алдалгүй яахав...гэж бодож байна уу? Гэхдээ бид алдаж байна гэж боддоггүй ч хожим нь харамсдаг зүйлс юу бол? 

Аливаа зүйлд хэт их сэтгэл хөдлөлөөр хандахдаа тэнд ямар нэгэн алдаа байгаа эсэхийг харах хэрэгтэй.

Өсвөр нас болон насанд хүрэх үед залуу хүмүүс маш их сэтгэл хөөрөлтэй байдаг учраас амьдралынхаа энэ үе дээр олон алдаа гаргадгийг гайхах зүйлгүй.

Энэ бол бидний карьерийг тодорхойлогч үе юм. Тиймээс хэрэв энэ цаг хугацааг үр ашиггүйгээр зарцуулах юм бол ирээдүйд гарах үр дагавар нь ямар байхыг бодож үзэх хэрэгтэй.

Уг сэдвээр бид залуу хүмүүсийн гаргадаг түгээмэл алдаа тэдгээрээс хэрхэн зайлсхийх боломжтой тухай авч үзэх болно.

  1. Жижиг сажиг зүйлсэд мөнгө их үрдэг

Энэ бол залуу хүмүүсийн хамгийн их автсан алдаануудын нэг юм. Дийлэнх залуучууд зугаа цэнгэл, амьдралаас таашаал авч, мэдрэхийг хүсдэг: тэд бусдыг харж, тэдэнтэй адил байж, тэдэн шиг амьдрахыг хүсдэг.Залуу хүмүүс загвар, зугаа цэнгэл, үрэлгэн амьдралын хэв маягийн хойноос гүйх хандлагатай байдаг.

Загварлаг байж сүүлийн үеийн шинэ загварын утас авахад буруу зүйл байхгүй ч энэ нь таныг улам ядууруулна.

Залуу хүмүүс урт хугацааны санхүүгийн зорилготой байж, мөнгөө хуримтлуулах дадал, ухаалга хөрөнгө оруулалт зэрэгт суралцах хэрэгтэй. Та хүссэн зүйлээ өөрийн болгон авч чадна гэхдээ энэ нь ямар нэгэн зүйл бүтээсэн цагт. Тиймээс ирээдүйн зорилгоо биелүүлэхийн тулд санхүүгийн сахилга баттай байхад зайлшгүй суралцах шаардлагатай.

  1. Баян болоход сургуульд суралцах хангалттай гэж боддог

Зарим хүмүүст үүнд итгэхэд хэцүү хэдий ч энэ бол үнэн. Үнэндээ энэ тэдний буруу биш магадгүй бид боловсролын системийг буруутгах хэрэгтэй байх. Харамсалтай нь сургуульд суралцах нь таны хүсч байгаа эд хөрөнгийг өгч чадахгүй яагаад гэвэл сургууль бидэнд хэрхэн эд хөрөнгийг бүтээхийг зааж өгөөгүй.

Жинхэнэ суралцахуй анги танхим эсвэл их сургуулийн гаднаас эхэлдэг гэдгийг ойлгох ёстой:бид өдөр бүр тасралтгүй суралцсаар байдаг.Өөрөөр хэлбэл бодит байдал их сургуулийн системээс огт өөр.Амжилттай хүмүүс сургуулиас гадна ч суралцсаар байдаг харин өнөөдөр залуу хүмүүс сургуулиа төгсөөд л суралцахаа зогсоодог нь ядуурал, сэтгэл дундуур байдал ба дутуу дулимаг амьдрал руу хөтөлж байна.

Ном унш, онлайн хичээл үз, бусдаас суралц: та юуг хүсч ямар зүйлд хүрэхийг хүсч байгаа нь хамаагүй тасралтгүй суралц. Зөвхөн академик түвшинд бус амьдралын бүхий л талбарт өөрийгөө хөгжүүл.

  1. Амархан бууж өгөх хандлагатай байдаг.

Залуу хүмүүс ямарваа нэг зүйлийг амархан хаях орхих зуршилтай байдаг.Амархан шантардаг хүн ялагч биш.Тууштай байдал хамгийн чухал нь.

Хэн ч нэг шөнийн дотор эд хөрөнгөтэй болдоггүй. Тэд өнөөдрийн нэгэн болохын тулд өмнө нь олон янзын зүйлийг оролдож бий болгосон байдаг. Харамсалтай нь залуу хүмүүс энэ дүр зургийг харж чаддаггүй тэд хурдан баян, эд хөрөнгөтэй болохыг хүсч үйл явцыг үгүйсгэж хуумгай ханддаг нь амьдралаа үрэн таран хийх, хүндрэл бэрхшээл тохиолдох шалтгаан болдог.

Ямар нэгэн зүйл хэцүү санагдахад түүнийг орхих нь маш амархан. Орхиж хаях нь амархан бас хурдан сонголт мэт санагдаж болно. Хүнд хэцүү цагийг давж гарснаар илүү сайн, туршлагатай нэгэн болж байдаг.

Юмс хэцүү хэвээр байсан ч буулт хийх хялбар замыг битгий сонго, хэцүү зүйлсийг зүгээр л орхиод цаана нь гарахад илүү дээр мэдрэмж байхгүй байвал бүү гайх. Битгий бууж өг. Тэмцсээр бай.

  1. Сонссон зүйлээ амархан хүлээн зөвшөөрч, итгэдэг

Залуу хүмүүс ихэвчлэн бусдын хэлсэн зүйлийг амархан хүлээн зөвшөөрдөг. Тэд гайхалтай оюун ухаан, үзэл санаа, бодолтой хэдий ч өмнөх ахмад үеийнхний хэлсэн зүйлстэй бараг л маргадаггүй: ухаан заавал наснаас хамаарах албагүй.

Үзэл бодол, амьдралыг харах өнцөг бусдын нөлөөллөөс хамаарах ёсгүй. Тиймээс өөрийн зөн совиндоо итгэж, өөрийн амьдралаа чиглүүлэгч нь бай.

  1. Ямар ч мэдээлэл, судалгаагүй оролцоо

Зарим тохиолдолд ямар ч ойлголт мэдээлэлгүйгээр юмсад оролцдог. Ямар нэгэн зүйлд найз нөхөд, үе тэнгийнхэн нь гоц гойд байгааг хараад юу хийж, юунд цаг зарцуулж байгаагаа ойлгохгүйгээр оролцдог. Яагаад үүнийг хийхийг хүссэн бэ? Хэрвээ энэ асуултанд зөв тодорхой хариулж чадвал ихэнх асуудлууд тань цэгцрэх болно.

Тиймээс та өөрийн цаг, нөөц бололцоогоо зарцуулах зөв зүйлийг эрж хайж олох нь чухал юм.

  1. Агшин зуурийн аз жаргалыг хүсдэг  

Залуу хүмүүс үргэлж түр зуурын аз жаргал мэдрэхийг хичээж байдаг. Өөрөөр хэлбэл тэд богино хугацаанд амжилтанд хүрэх, хурдан мөнгө олж  хамгийн гол нь тэдгээрээс яг одоо л ашиг тус, аз жаргал мэдрэхийг хичээж байдаг тул өөртөө маш их дарамттай байдлыг бий болгодог.

Залуу насныхаа эхэн үед хэт их алхам хийх хэрэггүй магадгүй эрт аз жаргалыг мэдрэх сайхан байх хэдий ч төгсгөл эхлэлээсээ илүү сайхан гэдгийг санах хэрэгтэй.

  1. Mөнгөө хадгалдаггүй

Дийлэнх залуучууд маш үрэлгэн байдаг.Тэд ямар ч бодлогогүйгээр мөнгөө үрдэг.Мөнгө орж ирсэн даруйд үрэн таран хийх хандлагатай. Энэ бол залуучууд бидэнд маш буруу зүйл юм.

Хичнээн амархан мөнгө орж ирдэг байсан ч түүнийг тооцож чаддаг байх нь чухал. Энэ бол амжилтанд хүрэхийг эрмэлзэж буй залуу хүн бүрийн эзэмших ёстой чадвар. Хэт үрэлгэн байх хэрэггүй, мөнгөө хадгалж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хий.

  1. Тогтвортой харилцаанд зөвхөн хайр байхад хангалттай гэж боддог

Урт хугацааны харилцаа дан ганц хайр дээр тогтдоггүй. Хамтрагч тань зорилго, хүсэл мөрөөдөл, урам зоригийн тань үнэ цэнийг хуваалцдаг байх хэрэгтэй хэрвээ үгүй бол тийм ч удаан хамтдаа байж чадахгүй. Хайр бол урт удаан харилцааны үндсэн орц. Гэсэн хэдий ч энэ нь дан ганцаар хангалтгүй.

Хамгийн сайн харилцаа зөвхөн романтик хайр дурлал дээр тогтдоггүй харин бие биенийхээ зорилго, үнэ цэнийг ойлгож, хуваалцахад оршино.

  1. Бүгдэд таалагдахыг хичээдэг

Бүх хүнд таалагдахыг хичээх нь залуусын бүтэлгүйтлийн шалтгаан болж байна.Хүн бүрт таалагдах ёстой гэх томьёолол бол маш буруу зүйл.Залуу хүмүүс карьераа эхлүүлэх үедээ дарга,үе тэнгийнхэн, үйлчлүүлэгчдэд маш найрсаг ханддаг учраас магадгүй тэдний зарим нь өөрт нь дургүй гэдгийг олж мэдэх үед урам нь хугардаг. Энэ үеэс тэд бусдын хүлээлтэнд нийцүүлэх гэж хичээж эхэлдэг нь том алдаа болдог. Үүнээс болоод өөртөө итгэх итгэх, өөрийн гэсэн үзэл бодлоо алддаг.

Тиймээс хүн бүрт таалагдах гэж хичээхийн оронд өөрийн үзэл бодолдоо бат зогсож,өөртөө итгэлтэй байхад суралцах хэрэгтэй.

  1. Өөрсдийн бүтэлгүйтэлд эцэг эхээ буруутагдаг.

Үүнийг хэлж байгаад уучлаарай, гэхдээ эцэг эх тань таниас юу ч зээлээгүй, тэд таныг энэ дэлхийд авчирсан. Тэд өөрсдийн мэдэх хамгийн сайнаараа хичээсэн. Хэрвээ та тэдний хамгийн сайнаараа байсныг хангалтгүй гэж бодож байгаа бол одоо та өөрөө л бүгдийг засах хэрэгтэй.

Bill Gates нэгэн удаа ингэж хэлжээ “Хэрвээ чи ядуу төрсөн бол энэ чиний буруу биш, харин ядуу үхэж байгаа бол энэ чиний буруу”.

Тиймээс гэр бүлийн орчин таныг тодорхойлохгүй. Хэрвээ та гэр бүлийнхээ ядуу зүдүү, дундаж байдлыг эцэс болгохын төлөө хичээн зүтгээгүй бол таны дараагийн үе хойч, хүүхдүүд маш хэцүү байдалд байх болно гэдгийг бодож үзээрэй.

133 2022-05-26
Нийтэлсэн: AnonymousUser