ХИЙМЭЛ ОЮУН УХААН


Future-Developments-of-AI.jpg

   Хиймэл оюун ухаан (AI) нь компьютерын програм хангамжаар бүтээгдсэн хүний сэтгэхүйг дууриалгасан ба бараг ижил түвшинд хүргэсэн технологийн төрөл ба аливаа хүний хийдэг үйл ажиллагааг удирдахад зориулагддаг болно. Мөн энэ асуудлыг судалдаг шинжлэх ухааны салбар, судалгааны чиглэл, их дээд сургуулийн хичээл, курсийг нэрлэхдээ энэ нэр томьёог ашиглана. Хиймэл оюун ухаан судлал, хиймэл оюун ухааны хичээл гэх мэт. Ихэнх хиймэл оюун судлаачид болон ном зохиолд судалгааны энэ чиглэлийг тодорхойлохдоо "ухаалаг агент бүтээх шинжлэх ухааны судалгаа" гэсэн байдаг. Энд ухаалаг агент гэж "орчноо танин мэдэж, тохирсон үйлдлийг гүйцэтгэхдээ амжилтад хүрэх магадлалаа дээд зэрэгт хүргэхийг эрмэлздэг систем"-ийг хэлжээ. Анх "Хиймэл оюун ухаан" хэмээх нэр томьёог Жон Маккарти 1955 онд өөрийн бүтээлдээ ашиглаж, "ухаант машин техник бүтээх онолын болон инженерийн шинжлэх ухаан" гэж тодорхойлжээ.

Хиймэл оюун нь өөрийгөө хөгжүүлж байдаг программ хангамжийн төгс программ юм. Бид бүхэн хиймэл оюуныг роботоор төсөөлж болно. Гэхдээ өнөөгийн робот бол зөвхөн тухайн зохиогчийн бичигдсэн алгоритмын дарааллаар ажилладаг билээ. Мөн өнөөгийн компьютер тоглоомууд нь үүний тод жишээ юм. Хэрэв бид төгс хиймэл оюуныг зохион бүтээх аваас хүн төрөлхтөн өөрсдийнхөө бүтээсэн зүйлд устаж үгүй болох магадлалтай. Хиймэл оюунд байвал зохих чадварууд:

-Өөрт дүн шинжилгээ хийж, хариултыг өөрийнхөөр илэрхийлдэг байх.

-Өөрийн алдааг олж засварладаг

-Хүний сэтгэхүйгээс илүү давсныг сэтгэх

Дэлхийн хоёрдугаар дайны дараа, хэсэг бүлэг хүмүүс бие даан оюун ухаант машиныг хийхээр ажиллаж эхэлсэн. Английн математикч Алан Тюринг 1947 онд анхны судалгаагаа танилцуулсан. Тэрээр машин бүтээхээс илүү компьютерын програмчлалаар ХО-г судлах нь хамгийн сайн гэдгийг анх шийджээ. 1950 оны сүүлээр ХО-г олон хүн судлах болсон бөгөөд ихэнх нь компьютер програмчлалын суурьтай болсон.

Хиймэл оюун ухааны түүх

Гефестийн хүрэл робот болох Критийн Талос, мөн Пигмалионы Галлета зэрэг оюун ухаант машин, хиймэл бүтээлүүд Грекийн домогт гардаг. Оюун ухаантай байхад итгэсэн хүн төрөлхтөнтэй төсөөтэй байгууламжууд үндсэн чухал соёл иргэншил бүрт бүтээгдсэн байдаг: Египет болон Грект мөргөлийн хүүхэлдэйн дүрүүдийг шүтдэг байсан бол Ян Шигийн бүтээсэн хүн дүрстэй роботууд, Александрын Баатар болон Ал Жазари. Мөн түүнчлэн Жабир ибн Хайян, Жудах Лива, Парацельс нар хиймэл хүн дүрс бүтээж байсан гэдэгт итгэдэг. 19, 20-р зуун гэхэд хиймэл дүрүүд ном зохиолд түгээмэл гарах болсон, тухайлбал Мэри Шэллигийн Франкенштэйн, Карел Чапекийн R.U.R. (Розумийн универсал робот). Памела Маккордак энэ бүгд эртний итгэл үнэмшлийн зарим нэгэн жишээ хэмээн нотлоод “бурхдыг дуурайлган хийх” гэдгээр үүнийг тайлбарласан. Тэдгээр амьтад, тэдний хувь тавилангийн тухай түүхүүдийн ихэнх нь хиймэл оюун ухаанаар төлөөлүүлсэн нэгэн ижил итгэл найдвар, айдас, ёс суртахууны байдлыг авч үздэг.

 

Эрт дээр үеэс философичид болон математикчид механикийн буюу “формал” (ёс зүй) шалтгааныг хөгжүүлсээр ирсэн. Логикийн судалгаа Алан Тюринг болон бусад математикчдын бүтээл дээр үндэслэн програмчлах боломжтой дижитал электрон компьютерын зохион бүтээлтэд шууд чиглүүлдэг. Тюрингийн тооцооллын онолд машин нь "0" болон "1" гэсэн энгийн тэмдгүүдийг хольж математикийн дедукцийн ямар ч боломжийн үйлдлийг дуурайлгаж болохыг санал болгосон байна. Энэ нь неврологи, танин мэдэхүйн онол, кибернетик дэх (мэдрэлийн системийн) нээлтүүдтэй зэрэгцэн цөөн тооны судлаачдыг электрон тархи бүтээх боломжийн талаар илүү нухацтай авч үзэж эхлэхэд нь зоригжуулсан байна.

ХО-ны судалгааны салбар 1956 оны зун Дартмутын Коллежийн хотхонд болсон зөвлөгөөн дээр үүсгэн байгуулагдав. Жон Маккарти, Марвин Мински, Аллен Невел, Артур Самуэл, Херберт Саймон зэрэг оролцогч олон арван жил ХО-ны судалгааны удирдагчид байсан. Тэд болон тэдний оюутнууд ихэнх хүмүүсийн хувьд зүгээр л гайхамшигтай программуудыг бичсэн: тоглоомд хожигч, алгебрт өгүүлбэртэй бодлогыг боддог, логикийн теорем баталдаг, мөн ярианы англи хэлний компьютерууд байв. 1960 оны дунд үе гэхэд АНУ-д Батлан Хамгаалахын Яамнаас байгуулж байсан судалгааны төв болон лабораториуд дэлхий даяар байгуулагдав. ХО-ыг үндэслэгчид ирээдүйн шинэ салбарын талаар эерэгээр гүн гүнзгий итгэж байв: Херберт Саймон “машинууд 20 жилийн дотор хүний хийдэг ямар ч ажлыг хийх чадвартай байх болно” хэмээн таамаглаж байсан ба Марвин Мински “үр хойчууд маань... ‘хиймэл оюун ухаан’ бүтээх асуудлыг бодитойгоор шийдвэрлэх болно” гэж бичин, түүнтэй санал нэгджээ.

Тэд өөрсдийн нүүр тулсан зарим асуудлын хүндрэлийг олж хараж чадаагүй юм. 1974 онд Ноён Жеймс Лайтхилын шүүмжлэл болон илүү үр дүнтэй төсөл санхүүжүүлэхээр үзүүлж байсан дарамтын хариуд АНУ болон Британийн засгийн газрууд ХО-ны салбар дахь бүх шууд бус туршилтын судалгааг зогсоосон байна. Дараагийн цөөн хэдэн жилийг “ХО-ны өвөл” гэж нэрлэгдэж байсан ба энэ нь ОХ-ны төслүүд санхүүжилт олоход хүндрэлтэй байсан үе юм.

1980 оны эхээр ХО-ны судалгаа нэг болон хэсэг бүлэг шинжээчдийн мэдлэг, дүн шинжилгээ хийх чадварыг хөгжүүлдэг ХО-ны хөтөлбөрийн хэлбэр болох экспертийн системийн арилжааны амжилтаар сэргэж эхэлсэн байна. 1985 он гэхэд ХО-ийн зах зээл тэрбум доллараар эргэлдэх болов. Яг энэ мөчид Японы тав дахь үеийн компьютерын төсөл АНУ, Британийн засгийн газруудыг тус салбарт академик судалгаанд хөрөнгө оруулалтыг сэргээх урам зориг өгчээ. Гэвч 1987 онд Лисп Машины зах зээлийн уналтаар эхлэн ХО дахин нэг удаа муу нэр зүүн, хоёр дахь удаагийн "ХО-ны өвөл" илүү удаан үргэлжилсэн байна.

1990-ээд он болон 21-р зууны эхэн үед ХО-ны салбар хэдий анхаарлын төвд байгаагүй ч хамгийн дээд амжилтдаа хүрэв. Хиймэл оюун ухааныг ложистик, мэдээллийн олборлолт, эмчилгээний дүн шинжилгээ болон бусад олон салбарт технологийн үйлдвэрлэлээр дамжуулан ашигладаг. Түүний амжилт нь олон хүчин зүйлээс үүдэлтэй: компьютерын тооцоолох хүчин чадал өссөн (Мурийн хуулийг харна уу), тусгай дэд асуудлуудыг шийдэх тал дээр илүү онцгой байдал, ХО ухаан болон бусад салбаруудын хоорондын шинэ харилцаа холбоо бий болсон, мөн хүнд хэцүү математикийн арга, шинжлэх ухааны стандартуудад зориулсан шинжээчдийн шинэ шийдэл зэрэг.

1997 оны 5-р сарын 11-нд Дийп Блү дэлхийн ноёлогч шатрын аварга Гарри Каспаровыг ялсан анхны шатарчин компьютер болсон байна. 2011 оны 2 сард IBM–ийн асуулт хариултын систем болох Ватсон нь асуулт хариултын шоу үзүүлэн тоглолтод Жеопардигийн хамгийн агуу хоёр ялагч болох Брэд Руттер, Кен Женнингс нарыг хол зөрүү ялжээ. Xbox 360 болон Xbox One–д 3D биетийн хөдөлгөөний харилцан үйлчлэл үзүүлдэг Kinect нь ХО-ны удаан хугацааны судалгаанаас бий болсон алгоритмыг ашигладаг ба ухаалаг гар утаснууд дахь ухаалаг хувийн туслахын үүргийг ч мөн гүйцэтгэдэг.

Ухаалаг төлөвлөгч нь зорилгоо төлөвлөх болон түүндээ хүрдэг байх хэрэгтэй. Ингэхдээ тэд ирээдүйгээ төсөөлөн бодож, дэлхий ертөнцийн нэг төлөөлөл гэдгээ мэдэрч, ирээдүйд тэднийг хэрхэн өөрчлөх үйл явцыг таамаглан мэддэг байхын зэрэгцээ тавьсан зорилго болон тэдгээрийг биелүүлэхийн тулд боломжит арга хэрэгслийг сонгох сонголтыг хийх чадвартай байх ёстой.

Ухаалаг агент нь төлөвлөлтийг сонгодог утгаар нь хийж чадах цорын ганц зүйл бөгөөд энэхүү чадвар нь түүний үйлдлүүдийн үр дүн байж болох юм. Мөн тэр жүжигчин биш бөгөөд тэрээр өөрийгөө дэлхий ертөнцөд зайлшгүй байх шаардлагатай эсэхээ урьдчилан таамаглаж, үүний хүрээнд тодорхой бус нөхцөл байдалд учир шалтгааныг тодруулан, шаардлагатай тохиодолд өөрийн төлөвлөгөөгөө өөрчилж чаддаг байх ёстой. Ихэнх ухаалаг агент нь зорилгодоо хүрэхийн тулд хамтын ажиллагаа, эсвэл өрсөлдөөний аргыг ашиглан зорилгодоо хүрдэг. Энэхүү зан байдал нь хөгжлийн алгоритм болон цогц оюун ухааны үр дүнд үүсэн бий болдог.

Роботын хөгжлийн чиг хандлагыг хангах, хөгжүүлэх үүднээс суралцах арга барилыг нь биеэ даасан болгож, тухайн робот өөрөө эрэл хайгуул хийх замаар хүний нийгмийн харилцаанаас насан туршдаа идэвхтэй суралцах, даган дуурайх зэргээр шинэ ур чадварыг эзэмших механизмыг боловсруулсан байдаг.

Төрөлх хэлнээс утгыг боловсруулах гол арга нь утгыг индексжүүлэх явдал юм. Боловсруулалтын хурд өсөхийн хэрээр мэдээлэл хадгалах үйл явц сайжирч, хийсвэр ойлголтуудыг индексжүүлэх үйл явц илүү үр дүнтэй болж байдаг.

 

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас

https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D0%B8%D0%B9%D0%BC%D1%8D%D0%BB_%D0%BE%D1%8E%D1%83%D0%BD

336 2022-09-19
Нийтэлсэн: AnonymousUser