БИЗНЕС СЭТГЭЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?


309921476_398165335706529_3559118598426992439_n.jpg

   Бизнес сэтгэлгээтэй байх нь илүү их мөнгө олох боломжийг бий болгодог. IQ өндөртэй хэдий ч мөнгө олж чаддаггүй хүмүүс олон байдаг билээ.

Бизнес сэтгэлгээг бий болгоход олон янзын элементүүд хэрэгтэй. Мөн эдгээр элементүүд нь хувь хүн бүрт өөр өөр байдаг. Жишээлбэл зарим хүмүүс өөрсдийн авьяас чадвараараа амжилтанд хүрдэг бол зарим нь авьяаслаг хүмүүсийг нэгтгэн, удирдан чиглүүлснээрээ амжилтанд хүрдэг.

Бизнес сэтгэлгээтэй хүнийг тодорхойлох нь:

   Бусдад үнэ цэнийг бий болгож, боломжийг олж хардаг. Тэд ихэвчлэн шинэ бүтээгдэхүүн бий болгох, эсвэл өрсөлдөгчдөөсөө илүү сайн үйлчилгээг бий болгосноор амжилтанд хүрэх арга замыг амархан олдог.

   Тэд алсын хараатай, тууштай, асуудлыг сайн шийддэг тул бэрхшээлийг даван туулах чадвар өндөр.

    Тэд өөрсдийн үнэ цэнийг  өсгөхөд өөрсдийн шинэ санаа, шаргуу хөдөлмөрөө зарцуулж ихээхэн анхаардаг.

Бизнес сэтгэлгээний 5-н үндсэн чанар:

  1. Боломжийг олж хардаг
  2. Эрсдэлд тэвчээртэй ханддаг
  3. Алсын хараатай
  4. Шийдэл хайгч
  5. Хийсэн ажлынхаа төлөө хариуцлага хүлээдэг

 

 

Нийтлэл: Л. Маралмаа

510 2022-10-18
Нийтэлсэн: AnonymousUser