ӨӨРЧЛӨЛТИЙН ОРЧИН БА МЕНЕЖМЕНТ


Time_for_Change.jpg

       Орчны            хурдтай өөрчлөлт нь байгууллагаас удирдах арга барил болоод үйл ажиллагааны төлөвлөгөөгөө түүнд нийцүүлэн өөрчлөн шинэчлэж байхыг шаардаж байна. Байгууллага орчны динамик өөрчлөлтийг даган гарч ирэх  зах зээлийн боломж болоод аюул заналд хамгийн зөв хариу үйлдлийг үзүүлж байхаар хүн хүч, соёл, үйл ажиллагааны системээ удирдан зохион байгуулах учиртай. Үүнийг өөрчлөлтийн менежмент гэнэ.

Өөрчлөлтийн менежментийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй: 

  • Юу хийхийг нарийвчлан тодорхойлсон урт хугацааны төлөвлөгөө биш  стратегийн алсын харааг тодорхойлсон ерөнхий төлөвлөгөө боловсруул
  • Шуурхай хяналт болон шийдвэр гаргалтыг бий болгохын тулд шууд хэлэлцүүлэг/форум/, зөвлөгөөн хийх аргуудыг хэрэглэ
  • Ажил үүргүүдээс шилжүүлэх боломжтойг нь зохих шатны хүмүүст нь шилжүүлж, тэдэнд холбогдох эрх мэдэл, хариуцлагыг нь өг
  • Өөрчлөлтийн үйлийг хэрэгжүүлэхэд хориг, тээг болохоор хяналт болоод удирдлагын болон захиран тушаах  шат дамжлагуудыг цөөлж, багасга
  • Виртуал баг, матрицын менежментийг ашиглан чадварлаг ажилчдыг байгууллагын бусад хэсгийн үйл ажиллагаанд оролцуулж, тэднийг хөхүүлэн дэмжиж, урамшуулах замаар хөгжүүл
  • Мэдээлэл технологийн системийг үр дүнтэй мэдээллийн удирдлага бий болгох,  багуудын хамтын ажиллагааны үр дүнг сайжруулахад ашигла
  • Чухал/нэгдүгээр зэргийн/ асуудал мөн эсэхийг тогтоох, дунд болоод урт хугацааны өргөн хүрээг хамрах алсын хараа болон зорилгыг зөвшилцөх, мөн богино хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжүүлэлтийн арга болон тооцох хариуцлагын талаар тодорхойлох зэргийг ажлуудыг ажлын хэсэг байгуулах замаар шийд
  • Өөрчлөн шинэчлэгдэх соёлд эерэг нөлөөллийг үзүүлж буй хүмүүсийн хөгжих үйл, сургалтанд анхаарал сайн хандуул

1044 2022-11-22
Нийтэлсэн: AnonymousUser