Багаар ажиллахад юуг анхаарах вэ
. Хамтран ажиллах стратеги нь багийн гишүүдийн хоорондох хамтын ажиллагаа ба уялдаа холбооны цогц дүрэм буюу удирдамжаас бүрддэг.
Хамтран ажиллах соёлыг бий болгох
Хүмүүс тухайн ажлын байрандаа дутуу үнэлэгдэж буйгаа мэдрэх юм бол өөр ажлын санал, боломж эрэлхийлэх магадлал илүүтэй байдаг. Corporate culture буюу нэгдмэл соёл нь байгууллагын үйл ажиллагааг удирдан явуулагчид болон ажилчдын хоорондын уялдаа холбоог зохицуулахад ашиглаж буй тухайн байгууллагын үнэт зүйл, дүрэм журмын цогцыг илэрхийлдэг.
Хамтран ажиллах соёлыг бий болгох нь яагаад чухал вэ?
- Бүтээмж болон инноваци/шинэ шийдэл/-ийн түвшинг нэмэгдүүлэх
- Ажилтнууд талархал, найрсаг байдлыг мэдрэх
- Тодорхой удирдамж, заавар нь ажлын газар дахь зөрчилдөөнийг арилгахад туслах
- Хамт олны уур амьсгал сайжрах
- Ажилтны хариуцлага дээшлэх