Ажилдаа илүү сайн болох 10 энгийн арга


17.jpg

Бидний ихэнх нь ажлыг мөнгө олох арга зам төдийхнөөр боддог. Бид ажлаараа дамжуулан хувь хүнийхээ болон ажил мэргэжлийнхээ талд илүү мэргэжлийн болох тухай тийм ч их боддоггүй, гэтэл бүхий л ажил бидэнд маш том боломжийг өгдөг байна.

Тэр бүү хэл таны хэзээ ч хийнэ гэж боддоггүй байсан “буруу” ажил хүртэл танд маш үнэ цэнэтэй зүйлсийг заасан байдаг!

Ажилдаа явна гэдэг яг л фитнест явахтай ижил. Тэнд оролдож үзэх шинэ дасгал болон хөгжүүлэх булчин үргэлж байдаг.

Өдөр тутмын ажил болон таныг илүү хүчирхэг болгож буй тэдгээр үүрэг даалгаврын тусламжтайгаар, та ажил дээрээ илүү хөгжилтэй, илүү өндөр амжилттай, мөн өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж болно.  

Үүнийг хийх 10 арга замыг доор дурдлаа.

Дахин төлөвлө.                     

Ажлаасаа гэр лүүгээ харихын өмнө, орой бүр эсвэл гэртээ хэсэг чимээгүй байх тэр хоромдоо, өөрийнхөө тухайн өдөрт хийх нэн тэргүүний зорилтуудын жагсаалт гарга. Хэрэв та ажилдаа ирэх хугацаандаа өөрийнхөө төлөвлөгөөг боловсруулж чадахгүй байгаа бол, аль хэдийн та ажлынхаа ард махийжээ!

Зорилгынхоо зургыг зур.

Энгийн хуудас цаас гаргаж ирээд өөрийн хамгийн гол  санал, санаачлага болон төслүүдээ тус бүрээр нь нэг цаасан дээр хэлбэр болгон зур. Тэдгээрийн уялдаа холбоо болон огтлолцлыг  олж хооронд нь холбо. Өөрийнхөө хамгийн том зорилго болон төслөө жижиг төслүүдээс илүү том хэмжээтэйгээр дүрсэл. Харин одоо, тэдгээрийг эмх цэгцэнд оруулж зохион байгуул. Та өөрийн хязгаарлагдмал цаг хугацаа болон эрч хүчийг хамгийн чухал төслүүдээ хэрэгжүүлэхэд болон олон тооны жижиг зорилтууддаа хэрхэн хуваахаа мэддэг болсон уу?

Тэмдэглэл хөтөл.

Хамгийн энгийн болон үр дүнтэй тэмдэглэл болох өөрийн амьдралынхаа тухай бичдэг өдрийн тэмдэглэл шиг ажил дээрээ (эсвэл гэртээ, гэхдээ ажлынхаа тухай) тэмдэглэл хөтлөж болно.  Ажлаасаа гадуурх өөрийнхөө шинэ санааг цаасан дээр буулгах нь боломжуудыг олж харах, урьдчилан тооцоолоогүй зүйлс болон сорилтуудыг давж гарах гайхалтай арга юм.

“Би чамд туслахыг хүсч байгаа ч би чадахгүй нь” гэж хэлж сур.

Ажил дээрээ хил хязгаар тогтооход суралц. Та л үүнийг босгохгүй бол хэн ч таны хил хязгаарыг хүндлэхгүй. Дарга болон хамт ажиллагсдадаа хэт их ажлаар булж байна гэж уурлаж болох ч, бид тэднийг буруутгах аргагүй юм. Хэрэв хэн нэгэн  таныг ажлаар булвал “Хангалттай” гэж хэлэх ганц хүн нь бай.

Ирээдүйнхээ талаар бод.

Хүмүүс ажил руугаа явахдаа зөвхөн “хамрынхаа урд” байгаа ажил дээр л төвлөрч, алс ирээдүйгээ харж чаддаггүй нь маш том асуудлуудын нэг юм. Тэд “нохой хамартаа хүрэхээр усч ЭСВЭЛ цаг нь тулахаар бүгдийг хийж чадна” гэж боддог. Хамгийн өндөр амжилттай яваа хүмүүс бол үргэлж зургаан сар, нэг жил тэр бүү хэл хэд хэдэн жилийн цаадхыг харж байдаг.

Зөвлөгөө авахыг хүсэх.

Ажил маш өрсөлдөөнтэй байж болно. Ийм байдал нь хамт олноосоо ажлынхаа талаар зөвлөгөө авахыг хүсэхэд маш хэцүү мэт санагдуулж болох ч, зөвлөгөө хүснэ гэдэг маш зөв санаа юм! “Хэрэв чи миний оронд байсан бол энэ нөхцөл байдалд яах байсан бэ” гэж асуухад хангалттайгаар өөрийн “хамгаалалтаа” доош буулгаж чадвал  итгэлцлийг бий болгох болно. Таныг зөвлөгөө хүсэх үед, хамт ажиллагсад тань зөвлөгөө өгөхөөр тань руу эргэхэд, таны амжилтанд хүрэх боломж нэмэгдэнэ.

Өөрийнхөө ажлын жагсаалтыг хүндэл, гэхдээ бүх анхаарлаа зөвхөн үүнд бүү төвлөрүүл.

Таны ажлын тэргүүний зорилтууд болон яаралтай хийх ажлууд утасны дуудлага эсвэл и-мэйл илгээх зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөн эвдэгдэж болно. Хийх ажлын жагсаалт бол таны ажлыг зохицуулах хэрэгсэл болохоос, заавал мөрдөх дүрэм журам огт биш юм. Өдөрт хэд хэдэн удаа өөрийн үйл ажиллагаагаа дахин үнэлж, ажлынхаа хором бүрт хамгийн чухлыг нь хийж байгаа эсэхээ нягталж бай.

Даргатайгаа ажлаа тохируул.

Менежерүүд  үйл ажиллагааны талаар маш сайн мэдээлэл авдаг гэж ихэнх ажилтан боддог ч, тийм биш юм. Сард нэг удаа, хэрэв боломжтой бол хэд хэдэн удаа менежертэйгээ хамт сууж байгаад өөрийнхөө нэн тэргүүний зорилтууд болон  төслүүдээ хэлэлц. Тэдэнд өөрийнхөө юу гэж бодож байгааг болон хаана “гацсанаа” хэл. Ингэснээр  та төлөвлөлтийн үйл явцдаа менежерийн туслалцааг авна гэсэн үг биш юм. Гэхдээ та менежердээ ажлынхаа оргилд хэрхэн хүрдгээ харуулахаас гадна, та хоёрын харилцаанд эерэг нөлөөг үзүүлэх болно. Мөн дахиж хэзээ ч хэн ч ойшоож тоохгүй зүйл дээр ажиллаж эрч хүчээ дэмий үрдгээ болино.

Завсарлага ав.

Бид ажлынхаа ихэнхийг хийж дуусах үедээ хамгийн их үр бүтээлтэй байдаг гэж боддог ч, үргэлж тийм байдаггүй. Завсарлага авахгүй байх эсвэл  хэт их ажлын жагсаалтаар өөрийгөө “нүдэх” нь ядаргаа болон алдаа гаргахаас өөр зүйлд хүргэхгүй. Завсарлага ав! Нүдээ аниад, чихэвчээ зүүгээд хөгжим сонс. Хэрэв та завсарлага авсан ч гэсэн ажил дээрээ алдаа гаргасаар байвал, та буруу ажлын байран дээрээ байна гэсэн үг юм.

Өөрийгөө хүлээн зөвшөөр.

Таны жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр таныг хэрхэн шаргуу ажилласныг тооцох боломжгүй юм. Та өдөр бүр ажлаа хийж чаддаг!  Хэзээ та мастерын шинэ зэрэгтэй болж үүнийгээ тэмдэглэх гэж байна? Хэзээ та байнга давтагддаг тэдгээр асуудлыг шийдэх гэж байна? Хэзээ та өөрийн дуу хоолойг олж, түүгээрээ эфирт ярилцлага өгөөд, нуруун дээрээ зөөлөн алгадуулах гэж байна?

Хэрэв та өөрийнхөө ажилд зорилго тавьж, хүсч эрмэлзэж чадвал, ажил тань таныг илүү хүчирхэг, мятрашгүй болгохоос гадна таны бүх “булчинг” хөгжүүлж чадна. Бид бүгдэд ажил болон карьертаа ахиц гаргах боломж байдаг. Та яг одооноос эхэлсэн ч болно.

1229 2020-01-07
Нийтэлсэн: AnonymousUser