Гэр бүлийн бизнесийг хяналтандаа авах 4 шийдэл


19.jpg

              Бизнест  хамаатан садан болон хамаатан садан бус ажилчид холилдсон  компанийг удирдах нь стресстэй байдаг. Байнгын өрнөдөг гэр бүлийн жүжиг, сэтгэл хөдлөл болон давуу эрхт байдал нь хамаатан садан бус ажилчидтай зөрчилдөөн үүсгэж, ингэснээрээ тухайн байгууллагын соёлыг туйлын хувирамтгай байдалд оруулдаг  байна. Иймээс бид гэр бүлийн бизнесээ хяналтандаа авах 4 шийдлийг доор дурдлаа.

►Тэдний ажлын туршлагатай эсэхийг нягтлах

Таны ажил олгохоор, эсвэл хамтрахаар төлөвлөж буй хамаатан садан болох хүн чинь ядаж 2-3 жилийн ажлын туршлагатай эсэх, мөн түүнчлэн тухайн ажиллаж байх хугацаандаа ур чадвар нь сайжирсан эсэх, оффисоос гадуур ямар чиг хандлагатай байсан болон танай ажилчдад эерэг эсвэл сөрөг нөлөө  үзүүлэх эсэхийг тодорхойлж  үзсэний эцэст шийдвэрээ гаргах.

►Тухайн гишүүддээ хариуцлага хүлээлгэх

Гэр бүлийн бизнест , таны гэр бүлийн гишүүд болон бусад ажиллагсдын эрх үүрэг ямар ч ялгаагүй байх ёстой. Тэд өөрсдийн гүйцэтгэл биелүүлэлт, ирээдүйн төлөв байдал, үйл ажиллагааны үүрэг болон тухайн хүлээсэн үүрэгтээ хариуцлага хүлээх байдал зэрэг зүйлс заавал байх хэрэгтэй.

►Гэр бүлийн бүх ажилчид үлгэр жишээ үзүүлэх

Тухайн ажилчин таны хамаатан байснаараа, залхуурах эрхтэй гэсэн үг биш юм. Компанийн захирлын хувьд та тэдэнд бусад ажилчдаас илүү дээгүүр шаардлага тавих хэрэгтэй. Хэрвээ таны ах эсвэл дүү өөрийн ирэх ёстой цагаас хоцорч ирвэл,  түүнд бусдад ханддаг шигээ хариуцлага тооцох нь таны үүрэг.

►Ажлаас халахаас айх хэрэггүй

Компанийн захирлын хувьд гэр бүлийн гишүүнээ ажлаас хална гэдэг нь маш ярвигтай шийдвэр билээ. Гэсэн ч, танай байгууллагын орших эс оршиход тулгамдсан үед уг шийдвэрийг зайлшгүй гаргах хэрэгтэй  болно. Хэрвээ тухайн хамаатан болох хүн чинь чин сэтгэлээсээ ажиллаж, өөрийн бүхий л нөөц бололцоог дайчлахгүй бол тэдний оронд тухайн орон тоон дээр тохирох өөр хэн нэгнийг ажиллуулах шийдвэр гаргах цаг болсон гэсэн үг юм.

        Миний бодлоор хамгийн шилдэг гэр бүлийн бизнес нь нэг гишүүнт буюу тэр нь зөвхөн өөрөө байх явдал юм. Гэр бүлийн гишүүдээ компанидаа ажиллуулснаар, та хэрэгцээгүй сэтгэлийн түгшүүр, сэтгэл хөдлөл зэргийг урин дуудаж, ингэснээрээ таны гол зорилго болох “ашиг олох”  үйл явцыг сатааруулах болно.  

847 2020-01-07
Нийтэлсэн: AnonymousUser