Гайхалтай илтгэл бэлтгэх энгийн аргууд


7dvs0rpf71lk3cgkq7nuc2m3j1_b.jpg

Та олны өмнө үг хэлэхээс эмээдэг хүмүүсийн нэг үү? Тэгвэл таны мэдэх хэрэгтэй зүйлийн нэг гэвэл Алдартай илтгэгчид ямар ч бэлтгэлгүйгээр анхнаасаа ярьж чаддаг төрлийн хүн шиг санагддаг ч тэдний амжилтын хамгийн чухал нууц нь бэлтгэл болон олон удаагийн давталт юм. Олны өмнө тайвнаар илтгэлээ хүргэх гол нууц нь танилцуулах гэж буй мэдээллээ болон үүнд ашиглагдах үгийн сонголтоо маш сайн бэлдэх явдал юм. Бэлтгэл сайтай өөртөө итгэлтэй үедээ та илүү чөлөөтэй байдлыг мэдэрч өөрийнхөө өгөх гэж зорьсон мэдээллээ хүргэж чадна. Тиймээс хэрхэн бэлтгэл хийхийг мэдэх нь таныг өөрийгөө хамгийн сайнаар илтгэхэд туслах болно.

Богино яриа болон гол санааг агуулсан тэмдэглэл бичиж бэлтгэх нь

Та богино хэмжээний яриа хийх эсвэл хөтөлбөрт үг хэлэх гэж байгаа аль нь ч бай презентациа урьдчилан бэлтгэж бичих нь хамгийн чухал юм. Дараахь хэрэг болох зөвлөлөөг хүргэе.

  • Урьдчилан ярих гэж буй зүйлүүдээ бич, Гэхдээ үг нэг бүрчлэн унших гэж оролдох хэрэггүй товчилж гол утга санааг тодорхойл. Босч зогсоод чанга дуугаар бэлтгэл хий. Шаардлагатай бол бичсэн гол утга санааг дурьд. Гол санаагаа сайтар уншиж дахин боловсруулаад үргэлжлүүлэн бэлтгэлээ хийсээр бай.
  • Таны илтгэлийн гол санаа 3-5 минутанд багтах ёстой ба гол санаагаа 3 үндсэн хэсэгт хуваа. Эдгээр нь таны өгөхийг хүссэн мессеж байх ба үүнийг хүмүүст хүргэхэд анхаарлаа хандуулан бэлтгэлээ хий.
  • Index card/Бэлтгэсэн үг – ээ харах шаардлагагүй болтлоо бэлтгэлээ үргэлжлүүлээрэй. Та үүнийгээ тайзан дээр авч гарч болох ч ил гаргах боломжгүйг санаарай.
  • Урт хугацааны илтгэл урт хугацааны бэлтгэл шаарддаг. Та ярих зүйлийнхээ үндсэн тоймыг гаргаж үүнийхээ дагуу ноорог бэлтгэсний дараа үг үсгийг илүү боловсронгуй болгох хэрэгтэй. Хурал, цуглаанд хэлэх үгээ та 7 хоног магадгүй 2 долоо хоног ноороглож, засч, эцсийн байдлаар бэлэн болгох хэрэгтэй болно. Зохион байгуулалт болон товчлол тань эцэс төгсгөлгүй засч дахин бичихээс урьдчилан сэргийлж чадна.

Прензентаци бэлтгэхдээ анхаарах зүйлс

  • Юуны өмнө энэхүү презентаци таны тухай биш гэдгийг санах хэрэгтэй. Таны ярих зүйл үзэгчдийн тухай болон тэдний хэрэгцээ шаардлаганд нийцсэн байх хэрэгтэй. Та үүнийг үзэгчдэд анхаарлыг нь татсан хэвээр, таны өгсөн мэдээлэлд сэтгэл хангалуун хаалгаар гарахыг нь бататгах хэрэгтэй. Үзэгчдээ байлдан дагуулж өөрийн яриандаа  төвлөрүүлэхийг хичээгээрэй.
  • Үг хэлж буй хүн сонсдоггүй, ярьдаг. Харин хүмүүс түүнийг өөрсдийн нүдээр сонсож байдаг. Эхний 5 секунд, ямар ч зүйл ярилгүйгээр, үзэгчид тань ямар илтгэгч байхыг таамаглаж болно. Тэд ажлын ярилцлага, сонгууль эсвэл өөрсдийн багш нараас энэ  зүйлийг сурсан. Таныг сонсох нь үнэ цэнэтэй гэдгийг үзэгчдэд харуулах 5 секунд таньд байна. Энэ нь зөвхөн гадаад төрхийн тухай биш ба таны үзүүлэх өөртөө итгэлтэй байдал, эерэг энерги урам зориг юм.
  • Үргэлжлүүлэн хадгал. Үзэгчид сандал дээрээ 30 минут эсвэл түүнээс ч урт хугацаагаар суух хэрэгтэй болж зарим нь энэхүү байдлаас залхаж эхэлнэ. Тиймээс тэднийг хөшиж суутал нь хэтэрхий детайл мэдээллээр битгий бөмбөгд. Өөрийн яриагаа илүү товчхон цувруулан хүргэж, илүү энгийн үлдэцтэй байх талаас нь анхаар.
  • Мөн Мартагдашгүй сэтгэгдэл үлдээхийн тулд бага зэргийн хошигнолыг битгий мартаарай.  

1497 2020-01-29
Нийтэлсэн: AnonymousUser