Хувийн санхүүгээ цэгцтэй удирдах ЗУРГААН ДАНС-ны арга


6bkt1ndd6dfhosckm5etrvbfh1_b.png

Мөнгөө зөв зарцуулах, өсгөх, хуримтлалтай болохын тулд зургаан дансны аргад суралцахыг олон нийтийн сүлжээгээр залууст уриалаад байгаа. Түрийвчтэй бэлэн мөнгө дансанд орж карт хэлбэртэй болсон ч түүнийг ухаалгаар, цэгцтэйгээр удирдаж сурах нь өөрчлөлтийг авчирна. Түүний цахим санхүүгийн туршлагаас хуваалцаж байна.

Харилцах данс


Энэ дансанд ямар ч төрлийн орлого орж болно. Та бусад данс руугаа эндээсээ хуваарилна гэсэн үг. Харин ямар харьцаагаар, хэд хэдэн хувиар хуваарлах нь таны боломж, зорилгоос шалтгаална.

 

Ажлын данс


Энэ дансад таны цалин эсвэл бизнесийн орлого төвлөрч байх учиртай

 

Зээлийн данс


Магадгүй та ипотекийн зээлтэй бол энэ дансанд цалингаасаа эсвэл бусад орлогоосоо хуритмлуулж сураарай. Заавал сард төлөх төлбөрийнхөө хэмжээгээр цуглуулах биш илүү гарсныг нь энэ дансандаа цуглуулаад бай нэсэн үг. 20 жил зээлд уягдаж явснаас 10 жилд төлөөд дуусгачих.

 

Хадгаламжийн данс


Таны хуримтлалын данс. Цалингаасаа, орлогоосоо тодорхой хувийг тогтмол шилжүүлээд аль болох хязгаартай байлгахыг хичээгээрэй.

 

Аялалын данс


Аялахыг хүсдэг л биз дээ. Тэгвэл одооноос цуглуулж эхэл. Бүр явах газраа , үйлчлүүлэх компаниа сонгоод аялалдаа бүртгүүлчих. Түүндэээ зориулад энэ дансандаа хураагаад бай. Зарлага гарахгүй байхад аялж л таарна.

 

Зугаа цэнгэлийн данс


Найз нөхөд, хурим найр, төрсөн өдөр гээд төлөвлөөгүй зардлууд гардаг л биз дээ. Тэр үед цалингаасаа, хадгаламжаасаа үрээд урд хормойноосоо нөхөөд явах нь утгагүй. Тиймээс энэ дансандаа цөөхөн хэдэн төгрөг цааш нь хийгээд бай. Гэнэтийн зугаа цэнгэлд мөнгө бэлэн.

 

 

Нийтлэлийг Г.Мөнгөн 

Зөвшөөрөлтэй нийтлэв..

1210 2020-01-29
Нийтэлсэн: AnonymousUser