Аз жаргалтай ажилчид Таны бизнесийг илүү үр ашигтай болгодог.


44ac87ph4cdomfdvv76s5nhj6g_b.jpg

Та ажилчдынхаа үр бүтээмжийг нэмэгдүүлэх, сэтгэл ханамжтай, үнэнч хэрэглэгч бий болгохыг эрмэлзсээр байна уу? Тэгвэл үүний хамгийн чухал хүчин зүйл нь аз жаргалтай ажилчид. Харамсалтай нь ихэнх удирдлагууд энэхүү энгийн зүйлд төдийлөн анхаарал хандуулдаггүй. 

Ажилчид руугаа хашгирдаг, дууссан төслүүдийн жижиг сажиг асуудлыг дандаа тоочдог, 8 сарын өмнө гаргасан алдааг нь үргэлж сөхдөг удирдлагууд хамгийн хөөрхийлөлтэй

Үнэн гэвэл ажилчид аз жаргалтай байвал амьдрал хүн бүхэнд илүү хялбархан байна. Бүр хэрэглэгчдэд хүртэл. Тэгвэл та бүхэнд энэхүү нийтлэлээрээ аз жаргалтай ажилчид хэрхэн компанийн үр ашигтай байдалд эерэгээр нөлөөлдөгийг танилцуулъя.

 

Аз жаргалтай ажилчид – Үнэнч хэрэглэгчдийг дагуулдаг.

Хэчнээн сайн бүтээгдэхүүн, гайхалтай санаа байсан ч хэн ч худалдан авалт хийхгүй бол таны бизнес урагшлахгүй. Нэгэн эмийн бүтээгдэхүүний компанийн судалгаагаар ажилчид илүү аз жаргалтай, харилцаа холбоотой байснаар хэрэглэгчдийн үнэнч байдал нэмэгдсэн нь тогтоогджээ. Логикийн хувьд ч бодоод үзэхэд Ажилдаа дургүй аз жаргалгүй нэгэнтээ уулзахдаа та юу мэдэрдэг нь ойлгомжтой. Энэхүү хандлага нь уулзалтыг тавгүй, залхмаар болгодог. Харин борлуулалтын ажилтан эсвэл санхүүгийн менежер нь чин сэтгэлээсээ баяр хөөртэй, таатай байвал магадгүй та дараагийн уулзалтыг хүлээх болно. Хэрэглэгч таньтай хамтран ажиллахыг хүсч байвал ихэнхдээ танай бүтээгдэхүүнийг худалдаж авдаг.

Хэрвээ хэрэглэгч сэтгэл ханамж багатай байвал буцаж ирэх магадлал бага. Хэрэв ажилчид ажлын байрандаа аз жаргалгүй байвал тэд хэрэглэгчдэд ихэвчлэн сэтгэл ханамжгүй байдал үүсгэдэг.

Аз жаргалтай ажилчдын Гүйцэтгэлийн түвшин өндөр

Аз жаргалын шокын өөр нэгэн жишээг дурдъя. Магадгүй энэ нь хачин сонсогдож болох ч 10 минутын хошин шогийн видео үзүүлэх эсвэл ямар нэгэн уух зүйл, жижиг снакуудаар ажилчдаа аз жаргалын шоконд оруулж болох юм. Судалгаагаар энэхүү арга нь аз жаргалын субьектүүдыг бий болгосон ба судалгаанд оролцсон ажилчид нь юу ч хүлээж аваагүй бүлгээс ойролцоогоор 12 % -иар илүү бүтээмжтэй байжээ.

Харин 10 минутын инээдмийн бичлэг үзсэн оролцогчид ажлын хэсгийг илүү өндөр гүйцэтгэлтэй ямар ч алдаагүй гүйцэтгэсэн байдаг.

Мэдээж UB COMEDY –ын сүүлийн үеийн цуврал бүрийг өдөр болгон үзэж ажлыг эхлүүл гэж хэлээгүй ч , эерэг зүйлээр хүрээлэгдсэн оюун санаа нь ажлын гүйцэтгэлд сайнаар нөлөөлж чадна. Аз жаргалгүй ажилчид ихэвчлэн сөрөг хандлагатай стресс ихтэй байдаг.

Өөрсдийнхөө амьдралын тухай бодоцгооё. Та оройтож босоод, хүрмэн дээрээ кофегоо асгаад, 10 минут машинаа тавих зогсоол хайж тэнэвэл мэдээж ажил руугаа хамгийн сайнаараа ажиллах бэлтгэлтэй орж чадахгүй . Таны ажилчид таны л адил Хүмүүс гэгдгийг үргэлж санаарай.

Та тэдний асгасан кофены асуудлыг шийдэж чадахгүй ч тэдний ажиллах орчин, нөхцөлийг илүү дээр болгож чадна.

 

Аз жаргалтай ажилчид Бизнест илүү их ашиг авчирдаг. /Мөнгө авчирдаг

1998 – 2005 оны Fortune сэтгүүлийн топ 100 жагсаалтны компаниудын хувьцааны өсөлт 14% байсан бол жирийн компаниудын өсөлт дунджаар 6 % байжээ. Энэ бол асар их ялгаатай тоо бөгөд уг мэдээлэл нь хэдий дээр үеийнх ч өнөө үед ашиглагдахгүй гэсэн шалтгаан биш билээ.

Энэ нь дан ганц хүний нөөцийн овоолсон их асуултуудад хариулснаар тодорхойлогдохгүйАз жаргалтай ажилчидгүйгээр та шилдэг 100 жагсаалтанд орж чадахгүй. Тэдний хувьцааны үнийн талаарх хамгийн том ялгаа нь гүйцэтгэл сайтай компани байсан юм.

Клиник сэтгэл судлаач, Ажилчдаа аз жаргалтай болгох замаар илүү их мөнгө ол “ номын зохиолч Noelle Nelson Ажилчид компани өөрсдийг нь хайрлаж байгааг мэдэрвэл эргээд компаниа хайрлах сонирхолтой байдаг хэмээжээ.  

Ухаалаг манлайлал, Илүү сайн ажилчид, Аз жаргалтай хувьцаа эзэмшигчид. Үүнээс илүү бидэнд юу хэрэгтэй гэж?

Ямар өөрчлөлтүүд танай ажилчдыг аз жаргалтай болгож чадах вэ ?

Хэрвээ та Гүйцэтгэх захирал бол зөвхөн зөвшөөрөгдсөн төсөвт захирагдаж, Хэрвээ та хэлтсийн менежер, хүний нөөцийн менежер бол магадгүй удирдлагынхаа шийдвэр гаргалтын дагуу ажиллана. Энэ нь та өөрчлөлтийг хийж чадахгүй гэсэн үг биш ба ажилчдыг аз жаргалтай байдлыг бий болгоход туслах 5 аргыг хүргэе.

  1. Дээрэлхэх” хандлагаа төгсгөл болго. 

Хэрвээ таны ажилчдад ямар нэгэн асуудал тулгарвал та илэн далангүй, нээлттэй хандсанаар  асуудлыг шийдэж тэднийг удирдах хэрэгтэй ба дээрэлхэх хандлагаар тэднийг битгий айлгаарай. Ганц дарамт маш олон аюулыг та бүхний аз жаргалтай  

  1. Шударгаар үнэл / Цалингийн системийг шударгаар тогтоо

Мэдээж та компанийн цалингийн бүтцийг өөрчлөхөд хэцүү гэхдээ зарим нэгэн хяналтыг хийх боломж таньд бий. Хэрэв бүх ажилчид суугаад цалингаа өөрсдөө хуваавал магадгүй хэн нэгэн гомдолтой/сэтгэл дундуур үлдэх хэрэг гарна. Тиймээс ямар нэгэн нөхөн олговор бий болгож алдаа байвал засахад анхаарч ажилла.

  1. Эерэг болон сөрөг зөвлөгөөгөөр эргэх холбоог бий болго

Заримдаа удирдлагууд аз жаргалтай ажилчидтай байхын тулд тэдэнд ямар нэг сөрөг зүйл хэлдэггүй нь ажилтныг жинхнээсээ аз жаргалтай болгож чадахгүй. Харин ч энэ нь эцэстээ бүтэлгүйтлийг дуудна. Үнэндээ ажилчид ажлаа хэрхэн хийж байгаагаа үнэнээр нь мэдэхийг хүсч байдаг.

Сайн болон муу үзүүлэлтүүдийг тодорхойлж хэрхэн үйл явцаа сайжруулах зөвлөгөөг өгвөл ажилчид илүү нээлттэй хариу үйлдэл үзүүлж илүү сайжрахын төлөө ажиллах болно. Хэн ч ажил дээрээ чадваргүй, хэн нэгэнд хэрэгцээгүй байхыг хүсэхгүй шүү дээ.

 

  1. Урмаар шагна.

Зарим менежерүүд ажилчдаасаа илүү өөрийнхөө хувийн кареьрийг илүүд үздэг. Хэрэв та ажилчдаа илүү хөгжиж, улам гэрэлтэхийг харахыг хүсвэл тэдэнд урамшуулал авахыг нь дэмжих замаар тусалж одоогийн ажилчдыг сэдэлжүүлж бонус авахад тусалж түүнчлэн төрөл бүрийн  сургалтанд хамруулж хүмүүсийг хөгжүүлснээр та эерэг нэр хүндийг олж авна.

  1. Боловсон мэргэжлийн болон таатай байдлаа үргэлж хадгал 

Энгийн сонсогдож байгаа ч ихэнх удирдлагууд үүнийг үл ойшоодог нь харамсалтай. Би угаасаа л ийм ааштай хүн! Ойлголоо та угаасаа л тийм хүн юм байж. Гэхдээ таны ажилчид таны энэ хувиа бодсон байдлын талаар ярилцацгаах болно. Хүмүүсээ үргэлж сайхан харилцаагаар тэтгэ. Асуудлыг шийд, би угаасаа ийм хүн гэж муу зуршлаа олонд зарлахын оронд өөрийн хувь хүнээ найрсаг, тааламжтай болон хүрэлцээтэй болохыг харуул.

 

Хэрвээ дээрх 5  зүйлийг хэрэгжүүлж чадвал таны ажил аз жаргалтай орчноор дүүрнэ гэдэгт найдаж байна. Харин үгүй бол ажилчдынхаа хангалтгүй бүтээмжинд уурлахаасаа өмнө өөрийгөө толинд харах цаг болжээ.

 

 

Орчуулсан Г.Уянга

1356 2020-01-29
Нийтэлсэн: AnonymousUser