EQ чадвараа хѳгжүүлэх энгийн алхамууд


92287689_212245900086110_6012635351732977664_n.png

EQ чадвараа хѳгжүүлэх энгийн алхамууд


1. Сѳрѳг сэтгэл хѳдлѳлѳѳ удирдахад тѳвлѳр

       EQ-ээ хѳгжүүлэхийн тулд таны хийж чадах том зүйлсийн нэг бол сѳрѳг сэтгэл хѳдлѳлтэйгѳѳ эерэг замаар харьцах юм. Үүнийг хийхийн тулд таны суурь сэтгэл хѳдлѳл юу болохыг тодорхойлоорой. Та яг одоо юу мэдэрч байна. Гомдсон уу, сандарсан байна уу эсвэл ууртай байна уу?

2. Ѳѳрийгѳѳ ямар зан үйл гаргадагт анхаарлаа хандуул

     EQ чадвараа хөгжүүлэх гэдэг нь эхлээд ѳѳртэйгѳѳ ажиллахаас эхэлнэ. Үүний дараагаар бусдыг ойлгох чадвараа хѳгжүүл. EQ чадвараа хѳгжүүлж байхдаа сэтгэл хѳдлѳл үүсэх үед та ямар байдлаар хариу үйлдэл үзүүлдэг вэ гэдгийг тодорхойлох хугацааг ѳѳртѳѳ гаргаарай. Энэ нь таны амьдралд маш чухал нѳлѳѳллүүдийг бий болгох юм. Ѳѳрийн зан үйл, сэтгэл хѳдлѳлѳѳ илүү их ойлгох нь бусдыг ойлгох боломжийг бүрдүүлдэг.

3. Амьсгалах завсарлага ав

     Үйлдэж хийж үг хэлэхээсээ ѳмнѳ зогсолт хийгээд амьсгал ав. "Ярихаасаа ѳмнѳ бод" хандлага нь ѳѳр ѳѳр нѳхцѳл байдалд маш онцгой нѳлѳѳллүүдийг бий болгодог ба бүр цаашилбал "муу"-г сайн нѳхцѳл рүү ч эргүүлэх боломжтой. Тухайн цаг мѳчид ѳѳрийн сэтгэл хѳдлѳлийг ойлгох таних зогсолтын хугацааг гаргаж, нѳхцѳл байдалд хариу үйлдэл үзүүлэхээсээ ѳмнѳ 1 минутын бодох хугацааг ѳѳртѳѳ олгох нь хамгийн сайн хувилбар юм.

4. Стресс үүсгэгчээ ойлго

    Таны амьдралд стрессийг юу үүсгэж буйг тодорхойлох хугацаа гарган дараа нь тэдгээрийг багасгах алхамуудыг хийгээрэй. Хэрвээ та үгүй гэж хэлж чаддаггүй гэдгээсээ болж зовж байгаа бол ҮГҮЙ гэж хэлэх шаардлагатай нѳхцѳлүүдэд хэлж сурахын тулд үүн дээрээ ажиллах хэрэгтэй. Хэрэв интернэт ертѳнцѳд их цаг зарцуулах нь таны хувьд стресс үүсгэгч мѳн бол интернэт хэрэглэдэг цагаа багасга. Энэ мэт ѳѳрийн стресс үүсгэгчийг бодитой тодорхойлсноор та илүү жаргалтай байх, EQ-ээ хѳгжүүлж байгаа нэг хэлбэр юм.

5. Эмпати байдалд ѳѳрийгѳѳ бэлтгэ

    Үгэн болон үгэн бус мэдээлэлд анхаарлаа хандуулж, ойлгох нь бусдын талаар илүү их мэдээлэл олж авах боломж юм. EQ-н бас нэгэн чухал хэсэг нь эмпати буюу бусдыг ойлгох чадвар юм. Өѳрийн эргэн тойронд байгаа хүмүүст анхаарлаа хандуулж яг л гутлыг нь ѳмсѳж үзсэн мэтээр бусдын оронд ѳѳрийгѳѳ тавьж сэтгэл хѳдлѳл мэдрэмжийг ойлгох (таах) гэж оролдоорой. Түүний нүүр биеийн хэлэмж нь ямар байна? Юу бодож мэдэрч байгаа бол? Эмпати нь бусадтай санал нийлж уучлана гэсэн үг огт биш. Харин юу мэдэрсэн, ямар байгаа, юу хэрэгтэйг нь бодитоор таних чадвар юм.

814 2020-04-02
Нийтэлсэн: AnonymousUser